Оюутан элсүүлэх энэ жилийн босго оноог тогтоожээ



Боловсрол, шинжлэх ухааны сайдын Босго оноо тог­тоох тухай тушаал, Оюутан элсүү­лэх журмын өөрчлөлттэй хол­боотой мэдээллийг БШУЯ-ны холбогдох албан тушаалтнууд дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын албаны төлөөллүүдэд өглөө.

Жил бүр босго оноог шинэчлэн тогтоохдоо өмнөх жилийн босго оноог бууруулахгүйгээр тогтоож өгөхөөр хуульчилсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн, элсэлтийн шаардлага хангасан хүнийг элсүүлэх бөгөөд үндэсний хэмжээний сургуулийн босго оноог 420 болгож тогтоожээ. 

Элсэлтийн шалгалтын шалгуур шаардлагад босго онооноос гадна багш бэлтгэх хөтөлбөрүү­дийн босго онооны хэмжээг нэмэгдүүлсэн байна. Мөн БШУ-ны сайдын Босго оноо тогтоох тухай тушаалаар хичээл сонголтын хувьд зарим нэг өөрчлөлт оруулжээ. Мөн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр элсэгчийг элсэлтийн шалгалт-1-д заасан хичээлийн аль нэгийг элсэлтийн шалгалт-2-т заасан хичээлд харгалзах босго оноонд шилжүүлэн тооцож болох аж. Түүнчлэн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр ур чадварын шалгалтын оноог элсэлтийн шалгалт-1-д зааснаас бусад элсэлтийн шалгалтын аль нэг хичээлийн 480 ба түүнээс дээш оноогоор дүйцүүлэн тооцож болох зэргийг журамд зааж өгсөн байна.

Мөн Оюутан элсүүлэх журамд элсэлтийн шалгалтгүй элсүүлэх нөхцөлийг зааж өгчээ. Үүнд: 

-Ажлын туршлагатай /30+/ суралцагч /элсэн суралцах хөтөл­бөрийн чиглэлээр гурваас жил доошгүй жил ажилласан/

-Шаталсан сургуулийн суралцагч

-Гадаад оюутан /суралцах хэлний шалгалт/

-Дэд бакалавр, бакалаврын зэрэгтэй суралцагч

-Давхар мэргэжлээр суралцагч

-Улсын төрөлжсөн олимпиадын эхний таван медальт байрт шалгарсан иргэн

-Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад элсэгч

-Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог дүйцүүлэн тооцуулсан иргэн хамрагдах боломжтой.  

 С.Аз

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 7 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 8 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 9 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 11 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 11 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 11 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 15 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 15 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 15 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 15 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 16 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 16 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 16 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18