Бизнест гаргасан “Жим”-ээ чанараар тамгална


“Жим” худалдааны төвийн захирал Л.Алтанцэцэгтэй ярилцлаа.

 

-”Жим” худалдааны төвийн захиралтай уулзаж ярилцаад бүтэн жил өнгөрчээ. Их ч өөрчлөлт хийсэн харагдаж байна?

-Анх “Монголын үнэн” сонинд ярилцлага өгөхөд би энэ салбарт үнэхээр шинэ хүн байжээ. Энэ жил гаруйн хугацаанд маш их юм хийж амжуулсан байна. Нэг талаасаа хэлэх үгтэй, хийсэн ажилтай сууж байгаадаа баяртай байна. Сонинд өгсөн ярилцлага маань миний анхны ярилцлага байжээ. Тэр сониныг хоёр ээж маань жаазлаад өлгөх шахуу л юм болсон доо. Ярилцлагаа уншаад маш их урам зориг авч байснаа санаж байна. Урам зориг авахаас гадна би маш том хариуцлага үүрчих шиг санагдсан. Үүсгэсэн “Жим”-ээ дэлхийг тойруулна гээд хэлчихсэн байдаг. Хаяад явчихаж болохгүй, ухрах газаргүй юм шиг санагдаж байлаа. Гэхдээ жилийн өмнө тантай ярилцаж байх үеэс эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмждэг газар маш их болжээ. Үүнд  та бид хоёрын ярилцлага нөлөөлсөн юм шиг санагдаад байгаа юм. Эсвэл ийм болно гэдгийг зөгнөсөн ч юм шиг. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээл, тусгайлсан сургалт гэх мэт маш олон хөгжиж, дэвших боломжууд гаргаж өгдөг болж. Өчигдөр гэхэд л “ХААН” банканд нэг сургалтад сууж байхад “Эмэгтэй бизнес эрхлэгчид маш найдвартай байдаг. Эргэн төлөлт, бизнесийн зориулалтаас гаждаггүй гэх мэт. Эрэгтэй бизнес эрхлэгчид авсан бизнесийн зориулалтаас өөрөөр ашиглаад, өөр бизнест оруулчихсан байх хандлагтай байдаг” гэж ярилаа. Нэг талаараа ийм яриа  сэтгэлзүйн маш их дэмжлэг, мотивац өгч чадаж байгаа юм.

-Нээрээ ноднин татвар жаахан бэрх байна гэж байсан?

-Жилийн өмнө татвар, түрээс гээд жаахан бэрхшээл тоочиж байсан. Гэтэл татвар гэхэд л яг таг тийм байх ёстой гэдэг байсан бол харьцангуй уян хатан болсон байна. Манайх НӨАТ төлөгч боллоо, дунд аж ахуйн нэгж гэдэг ангилалд шилжлээ. Хувь хүн биш дунд шатны аж ахуйн нэгж болоод ирэхээр ноднин миний яриад байсан асуудлууд хөнгөрч ирдэг юм байна.

-Яаж өөрийгөө зоригжуулж, хөдөлгөж байв. Тодорхой зорилго тавиад, ухрах газаргүй гээд зүтгээд байв уу. Ирээдүйгээ төлөвлөсөн байх?

-Ганцхан бөөний худалдаа эрхэлж амрыг хараад явж болохоор байлаа. Авчирсан бараагаа наймаачдад бөөнөөр нь өгчихөөд сууж байх тийм амрыг хараад сууж байхгүй. Гол нь жирийн иргэдэд чиглэсэн тэдний халаасанд байгаа мөнгийг үнэ цэнтэй, худалдан авах чадвар сайтай байлгахын тулд “Жим” ялгарах юм байна. Иргэддээ хямд үнээр үйлчлэх бодлого баримтлах ёстой гэдэг бизнесийн төлөвлөгөөнөөсөө ухраагүй. Энэ миний давуу тал юм байна гэж үзээд л зүтгээд байсан. Одоо би зөв зүйл хийж байсан гэдгээ хараад сууж байна. Бүтэн жилийн хугацаанд “Жим” хамгийн хямд байдаг гэдгийг иргэд ирж үзээд, мэдрээд, мэддэг болчихлоо. Тэгвэл ирэх жилүүдэд яах вэ. Хамгийн хямд бараа бүтээгдэхүүн худалдаалдаг гэдэг бизнес төлөвлөгөөн дээрээ гацчих юм уу. Ирэх хоёр жилийнхээ төлөвлөгөөг гаргахдаа барааны нэр төрлийг олшруулах талд анхаарч ажиллахаар боллоо. Хэрэглэгч орж ирээд бүх хэрэгцээт зүйлсээ аваад гардаг болъё. “Жим” орох юм бол хүнс, бараа, ахуйн хэрэгцээ гээд бүх зүйлээ аваад гардаг гэсэн ойлголт руу явъя. Өмнөх хоёр жилд “Жим” хамгийн хямд үнийг л барьж ажилласан. Хамгийн хямд барааг хэрэглэгчдэд санал болгож явсан бол ирэх хоёр жилдээ хамгийн олон нэр төрлийн бараатай хэрэглэгчдийн хүссэн бараа бүгд байдаг “Story” болох зорилго тавьж байна. Манайх  “Shop” байсан шүү дээ. Цаашдаа таван жилийн дараа, бүр үгүй юмаа гэхэд 10 жилийн дараа “Жим” гэдэг групп болсон байх зорилго тавьж байна.


-Хэд хэдэн салбартай боллоо, боловсон хүчин хүрэлцэж байна уу, шинэ хүмүүстээ ямар шалгуур тавьж байна вэ?

-Ажилчдаа шалгаруулж авахдаа би хэр тууштай ажиллаж чадах вэ гэдэг дээр нь л анхаарал хандуулдаг. Худалдааны сүлжээ юм чинь сайн ярьдаг, сайн наймаа хийдэг хүн авах байх гэж бодож болох юм. Гэтэл ямар ч ажилд хэр тууштай ажиллаж чадах вэ гэдэг том шалгуур болчихлоо. Тууштай байх нь тухайн хүндээ хамтраад, нийлээд өсөж, дэвшээд явах боломж олгодог. Цуг л урагшилна шүү дээ.


-Худалдан авагчдын дунд “Жим”-ийн барааны үнэ хямд хэрнээ, яг тогтсон хатуу тариф баримталдаггүй, үнийг нь буулгаж болдог нь таалагддаг гэсэн яриа байна?

-Манай дэлгүүрийн бусад дэлгүүрээс ялгарах бас нэг онцлог. Дэлгүүрийн бараа гэхээр л тогтсон нэг тариф, үнэтэй байх албагүй. Хэрэглэгч найр наадам, тэмдэглэлт баяруудаар хэрэглэх бараагаа олноор авах хэрэгцээ гарч болно. Хэрэглэгч орж ирээд “Надад энэ бараа 10, 20 ширхэг хэрэгтэй байна” гэвэл тохиролцоод үнийг нь буулгаад өгч болдог. Ер нь манайхыг зориод орж ирсэн үйлчлүүлэгчээ яаж ийгээд сэтгэл ханамжтай гаргахыг зорьж байна.


-Ирээдүйгээ томоор хараад, хүрэх газраа ч товлоод амжиж. “Story” болох зорилго тавьж байгаа юм байна. Барааны чанар стандартад хэрхэн анхаарч байна?

-Өдрөөс өдөрт, сараас сард хийж байгаа бизнестээ улам дадлагажаад, мэдлэгжээд л яваад байна. Жил гарангийн өмнө тантай ярьж байхад цар тахлын цээр дуусаагүй ч байж бараагаа өөрөө явж авчирдаггүй онлайнаар захиад авчруулдаг байсан. Одоо би улирал тутамд өөрөө явж барааныхаа сонголтыг хийж байна. Онлайнаар бараагаа захиж авчруулах, өөрөө явж нүдээр үзэж, гараар тэмтэрч бараагаа сонгох хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Барааны чанарын хувьд. Гэхдээ үнийн хувьд жилийн өмнөх шигээ л хамгийн хямд гэсэн бодлогоо барьж байгаа.


-Барааны төрөл дээрээ хүнсний бүтээгдэхүүн нэмнэ гэж байгаа. Өнөөдрийн хэрэглэгчид харьцангуй шаардлага өндөртэй болсон. Тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүнд. Хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн сонгож байна вэ?

-Манайх өнгөрсөн цагаан сараас хойш ганц нэг нэрийн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж эхлээд байна. Дотоодын итгэл даахуйц, энэ салбартаа олон жил үйл ажиллагаа явуулаад хэрэглэгчдийн итгэлийг аль хэдийнэ авчихсан компаниудын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах сонирхол давамгайлж байна. Бараа материал хямдхан байж болно. Хүнс яг тийм байж болохгүй. Хямдхан байлгах гээд чанарын баталгаагүй, хүний эрүүл мэндэд халтай зүйл зараад байж болохгүй. Дээрээс нь бид БНХАУ-аас хүнс оруулж ирэх анхны алхмуудаа хийж эхэллээ. Хятад гэхээр л муу байдаг гэсэн ойлголт одоо байхгүй болсон. Тэд чинь л хамгийн эрүүл хүнс идэж, сайн сайхан, урт удаан наслаад байна. Эхлээд бид эрүүл мэндийн цайнууд оруулж ирсэн байна. Энэ бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн талархлыг хүртээд эхэлбэл бид цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байгаа юм.


-“Жим” гэхээр хамгийн хямд байсан бол одоо хамгийн олон төрлийн, хамгийн чанартай бараа бүтээгдэхүүн, дээрээс нэмээд хамгийн найрсаг хамт олон гэдэг дүр төрх бүрдэж эхлээд байна?

-Эрүүл аюулгүй, чанарын баталгаатай бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа гэдгээ би бардам хэлж байгаа. Яагаад гэхээр бид бараа бүтээгдэхүүнээ авчрахдаа заавал шалгаж, туршиж үзэж байж оруулж ирдэг. Сая Гуанжугийн үзэсгэлэн яармаг дээр гоо сайхны бараа бүтээгдэхүүн сонгохдоо өөрөө туршиж хэрэглэж, өдөрт хэдэн удаа нүүрээ цэвэрлэж явсаар ирлээ. Хятад улс чанар стандартдаа маш их анхаардаг болсон. Тэр том яармаг дээр байгаа бүтээгдэхүүнүүд маш том, нарийн шалгуурыг давж байж орж ирсэн нь мэдээж ч би өөр дээрээ туршиж үзэхээр шийдсэн. Хэрэглэгчдийн итгэлийг алдаж болохгүй. “Жим”-ээр үйлчлүүлсэн иргэд эргээд ирж байна гэдэг өөрөө чанарыг илтгэж байгаа юм. Хэдийгээр хямд байлаа гээд худалдаж авлаа гэж бодъё. Гэртээ хариад хэрэглэж үзээд чанаргүй бол эргэж ирэхгүй. Тийм учраас би зарж байгаа зүйлийнхээ чанарт ам бардам байгаа. Манай худалдагч нар хэрэглэгчид сэтгэл хангалуун байна гэж хэлдэг.

-Танайх хүргэлтийн үйлчилгээтэй, онлайн худалдаа эрхэлдэг бил үү?

-Анх бид онлайн худалдаа эрхэлье гэж шийдээд ажиллаж эхэлсэн. Хүргэлтээр бараа материалаа тараагаад болох юм байна гэж бодож байлаа. Одоо хот доторх хүргэлтээ бүр байхгүй болгоод хөдөөгийн хүргэлтээ л үлдээсэн. Хөдөөнийхөн өдөр бүр манайхаар орж ирээд байж чадахгүй. Яагаад хүргэлт хийхээ больсон бэ гэхээр хүргэлтийн үйлчилгээний нэр хүнд жаахан уначихаж. Цар тахлын үеэр ид цэцэглэж байхдаа үүдэнд нь дөхүүлж тавьчихаад л бараг зугтдаг явдал газар авсан юм байна. Тэр барааны чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэргийг бүр хаясан. Тэгэхээр бид бараандаа итгэж байгаа учраас хэрэглэгчдийг ирээд үз. Таалагдвал аваад гар, таалагдахгүй бол заавал авах шаардлагагүй. Гэхдээ хүргэлтээ бүрмөсөн больж байгаа гэсэн үг биш. Нэг жилдээ хэрэглэгчид дэлгүүртээ ирээд бүтээгдэхүүнээ үзэж, шалгаад үз. Ингээд хэрэглэгчдийн итгэл үнэмшил сэргээд ирэхээр бид хүргэлтээр үйлчилж эхэлнэ. Онлайн худалдаа маань байгаа. Цахим дахь 200 мянга гаруй дагагчтай пэйж хуудас ажиллаж байна.

-“Жим” худалдааны төвийн хямд, чанартай бараа бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх хүсэлтэй бусад дүүргийн хэрэглэгчдэдээ яаж хүрч ажиллаж байна?

-Энэ талаар янз бүрийн юм санаж сэдээд явж л байна. Манай онлайн дэлгүүрт захиалгаа өгдөг хэрэглэгчдэдээ хүрч ажиллах нь маш чухал болоод байна. Бид Налайх дүүргээс эхлээд хуучны “Үүргийн худалдаа” гэдэг зүйлийг сэргээн туршиж үзээд зарим үр дүнд хүрээд явж байна. Долоо хоногийн нэг өдрийг сонгоод Налайх дүүргийн хүүхдийн ордны талбай дээр зогсож хэрэглэгчдийнхээ захиасыг хүргэж өгдөг гэх үү дээ. Заавал салбар байгуулаад л хүндрүүлээд байх шаардлагагүй юм уу гэж хараад байгаа. Налайхчууд үүнд сурч эхэлж байна. Долоо хоногийн гурав дахь өдөр “Жим” ирдэг юм чинь юмнуудаа захья гээд. Ийм “Үүргийн худалдаа”-г удахгүй Яармаг, Нисэх гээд цаашилбал Төв аймаг хүртэл явж хийнэ. Санасан, бодсон зүйл их л байна.

-Яриад суувал таны санасан сэдсэн зүйлийг бүгдийг нь уудалж орхих нь байна. Та өөр шигээ залуу бизнес эрхлэгчдэд хандаж хэлэх үг байвал манай сонин дамжуулъя?

-Ямар ч зүйлийг зориглоод хийгээд л эхэл. Хийхгүй болохоор л бүх зүйл болохгүй мэт санагдаад, аргаа олохгүй гомдол тоочоод суудаг нэгэн л болно. Надад ч төр, засаг руу гомдоллож залуусаа дэмжсэнгүй гэж үг чулуудаж явсан үе бий. Хийгээд, ажиллаад ирэхээр аргаа олоод, улам л шинийг, өөр гарц гаргалгааг хайж олдог болоод ирдэг. Чадаад эхэлж байгаа нь тэр юм билээ. Жилийн өмнө та бид хоёр ярилцаж суухад би өөрөө гацчихаад л төр, засаг руу буруугаа чихээд суусан юм билээ. Одоо бол надад бизнес хийхэд их хөнгөн байгаа шүү.

 -Ярилцсанд баярлалаа.

Трамп төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр