Эртний монгол хийцийг энэ цагт кодолсон урлан бүтээгч


Монгол угсаатны дээл хувцас бол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог хамгийн энгийн бөгөөд нэн үнэмшилтэй соёлын үзүүлэлтийн нэг юм. Нөгөө талаар Монгол орны цаг уур, хүн ардын эрхэлж буй мал аж ахуй, амьдралын хэв маяг, эрхэмлэж заншсан сэтгэлгээний үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой. Монголын олон ястны өвөрмөц төрхийг илэрхийлсэн хувцас хэрэглэл нь содон төрх, ур хийцээрээ ялгарах онцлогоо өөртөө шингээсэн байдаг. Хэдэн зуу, мянган жил нүүдэлчдийн амьдралын хэв маягт зохицон өөрчлөгдсөөр ирсэн үндэсний хувцасны загварыг суурин иргэншилд тохируулан өөрчилж, өмсөхөд биед эвтэйхэн, хөнгөн дулаахан болгож урласнаар орчин үеийн залуусын байнгын хэрэглээ болгохыг зорьж буй “Эртний монгол хийц” салоны үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч нь хатагтай Оролмаагийн Уранцэцэг юм. 


 Монгол хэв маяг, өв соёлыг өдөр тутмын амьдралынхаа хэв маяг болгож өөрийн ертөнцийг энэхүү урланд бүтээжээ. Салоны том танхимын баруун хана хүндэтгэлийн хоймор бололтой. “Гоёл” наадмын тэргүүн шагналаас эхлээд Москва хотод болдог олон улсын үндэсний хувцас урлаачдын наадмаас хүртсэн гурван гранпри шагналаа тавцан дээгүүр эгнүүлэн өржээ. 


 “Эртний монгол хийц” гэхээр л хаа байсан XIII зуун, түүнээс өмнөх үе ч юм уу, манжийн үеийн хувцас дэглэлтийг шууд хуулбарлан орчин үед үйлдвэрлэх ёстой юм биш. Тухайн үеийн амьдрал ахуйд зохицсон ур, хийц загвартай дээл хувцсаа тухайн үеийн хүмүүс нь л хийж, өмсөж хэрэглэж байсан. Тэр загваруудыг шууд хуулбарлахгүйгээр тодорхой деталиудыг нь оруулан үндсэн мөн чанарыг нь алдагдуулахгүйгээр орчин үеийн гоёмсог дэгжин загварууд урлаж гаргах нь өв соёлын шинэчлэл. Урлангийн үүдэн хэсэгт манеканд өмсгөсөн гоёмсог хийц загвартай дээл хувцас байх бөгөөд зай завсаргүй өрсөн эрээн мяраан торго дурдангаас авахуулаад бүдүүн борог даавуу, тааран нэхмэлүүд ч харагдана. Монгол үндэсний хувцас гэхээр л торго дурдангаар хийдэг мэт ойлголтоосоо бид салах цаг нь ирсэн. Бидний бүдүүн борог даавуу гэж голдог эдгээр материал дээр жаахан уран сэтгэмж нэмээд л ямар тансаг, гоёмсог бүтээгдэхүүн бий болдог гэж санана. 


Нийгэмд тухайн улс орны хүчирхэг дундаж, дунджаас дээш давхарга хувцасны загвараа түгээж байдаг. Үүнийг хүмүүс харж моод дэлгэрдэг билээ. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
1
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 7 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 8 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 8 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 9 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 9 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 9 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 10 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 10 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 11 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 11 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 11 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 11 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 12 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… 2025/05/17
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16