“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна


НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд ШУТИС, МУИС, МУБИС, Оточ манрамба их сургууль, Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив, Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд, Мэргэн сайд Агданбуугийн Амар сан, нийслэлийн Ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуулийн эрдэмтэн, судлаач багш нар, лам хуврагуудын төлөөлөл оролцож байна.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Тэртээ 1639 онд Халх Монголын ноёд чуулан Түшээт хан Гомбодоржийн Ишдорж хэмээх хүүд Занабазар гэх сахилын нэр хайрлан Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн өдгөөгийн Өвөрхангай аймгийн нутагт орших Ширээт цагаан нуур гэх газарт орд өргөө босгож “Шар бүсийн орд” хэмээх болсноор Улаанбаатар хотын түүх эхэлдэг гэж эрдэмтэн судлаачид үздэг. Түүхэн цаг хугацааны явцад Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ зэргээр нэрлэгдэж байгаад 1924 онд бидний мэдэх Улаанбаатар нэртэйгээр Монгол Улсын нийслэл болжээ” гэж тодотгосон юм.

Хуралд олон судлаач, эрдэмтэд илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд “Мэргэн сайд Агданбуугийн Амар сан”-ийн тэргүүн, доктор Ё.Отгонбаяр “Нийслэл Улаанбаатар хотын үүсэл, түүхэн хөгжил” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, нийслэлийн ойн өдөр дээр зөрүүтэй асуудал үүссэн байж болзошгүй гэдэг саналыг дэвшүүлж байв.

Түүнчлэн эрдэм шинжилгээний хурал “Улаанбаатар хотын түүх”, “Улаанбаатар хотын соёл” гэсэн хоёр сэдвээр хүрээнд салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. Дээрх хоёр сэдвийн хүрээнд нийт 18 судлаач, эрдэмтэн илтгэл хэлэлцүүллээ. “Улаанбаатар хотын түүх” сэдвийн хүрээнд МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Баярсайхан “Их хүрээний нүүдэл ба суурьшил: нөлөөлөл зүй тогтлын тухайд” илтгэл хэлэлцүүлж, Улаанбаатар хот 22 газар 29 удаа их, бага нүүдэл хийсэн бөгөөд тухайн нүүдлүүд нийгэм, эдийн засгийн бөгөөд шашны нөлөөтэй байсан. Зарим тохиолдолд бэлчээр талхлагдах, хөрс, орчны бохирдол үүсэх болон зарим тохиолдолд Богд хааны лагшин чилээрхэх зэрэгт нүүдэллэж байгаад сүүлд 1747 оноос өдгөөгийн алтан тэвшийн хөндийд ирж суурьшсан тухай онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 3 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 4 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 4 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 7 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 7 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 7 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 11 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 11 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 11 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 11 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 11 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 11 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 12 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18