​ Экс Ерөнхийлөгч яллагдагчаар татагдаж, “Эрдэнэт”-ийн Чимгээ 48 тэрбум төгрөг төрөөс нэхэмжлэв


Дугаараас дугаарын хооронд

-УИХ-ын 2024 оны  сонгуульд 2000 гаруй хүн өрсөлдөх нь тодорхой боллоо-

Сонгууль ойртож, улс төрийн намууд идэвхжиж, нэр дэвшихийг горилогчид хот хөдөөгүй тарсан долоо хоног өнгөрч байна. УИХ-ын гишүүд бүгд л тойргоо бараадаж, сайд дарга нар семинар зөвлөгөөнд дуудагдаад завгүй. Харин Төрийн ордонд гаднын том зочид дүүрэн байлаа. “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт болж араас нь залгаад Киргиз улсын парламентын дарга Н.Шакиев, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нарын айлчлал үргэлжиллээ. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд энэ удаа газрын ховор элементийг хамтран ашиглах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад мордов. Өнгөрсөн зун Францын Ерөнхийлөгч Монголд ирж, газрын ховор элемент сонирхож байгаагаа нуулгүй илтгээд явсан. Өмнөд Солонгос, япончууд ч хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгвэл англичууд ч тэднээс хоцрохыг хүсэхгүй байгаа бололтой. Өнөөдрийн байдлаар ураныг хамтарч ашиглахаар францчуудтай хэлэлцээрийн ширээний ард монголчууд суучихаад байгаа.  Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ахалж ажиллаж байгаа бол Францын талаас “Орана” групп төрийн өмчит үйлдвэрийн газар төлөөлж байгаа юм байна. Монгол Улсын хувьд уран олборлолтын үйл ажиллагаа, уурхайг хаах хаалтын үйл ажиллагаа хоёрыг нэг гэрээгээр зохицуулах ёстой гэдэг хатуу байр суурьтай байна.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж чихэнд чимэгтэй тун сайхан шийдвэр гаргалаа. Утаа, шороондоо дарагдаж, хүн бүр л орон сууцад орохыг хүсэж байгаа энэ үед Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа. "Эрдэнэс Монгол" ХХК дээр байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг буюу 2023 оны 500 тэрбум хүртэлх төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлээд, үүнийг орон сууцны хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгө болгохоор шийдвэрлэсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв. Өмнө нь 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагдаж байсан. Эх үүсвэр хангалтгүй байсан учраас ипотекийн зээл квоттой олгогдож ирсэн. Тэгвэл Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноор ипотекийн зээлийн квот арилж байна. Зээлийн хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна. Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10 мянган айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байгаа юм байна. “Хуримтлалын сан”-гаас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Сингапур улстай хамтарч хэрэгжүүлэхээр болсон гэнэ. Тодруулбал, Хуримтлалын нэгдсэн санд ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлснээр иргэн бүр Хуримтлалын нэгдсэн сантай болно.  “И Монголиа” дээр цэс нэмэх үүрэг өгсөн. Энэ ажил хийгдсэнээр Хуримтлалын нэгдсэн сангаас бэлэн бусаар зарцуулагдах мөнгө тодорхой болно. Хуримтлалын нэгдсэн сангийн хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээл хэрэгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан.  Ипотекийн санхүүжилт дээр Монголбанк, арилжааны банк зохицуулалт хийнэ. Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх мөнгөний эх үүсвэр “Эрдэнэс Монгол” нэгдлээс хийгдэнэ гэсэн мэдээлэл ч бас байна. Үүнээс гадна олон жил яригдсан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих сурагтай. 
 Өнгөрсөн сарын эхээр Ерөнхий сайд Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөл боловсруулж, 19 аймгийг хотын статустай болгохоор тусгажээ. Тухайлбал, Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогдыг хот болгоно. Ханги мандал, Гашуунсухайт зэрэг боомт төвлөрсөн  хүн амд төрийн үйлчилгээ хүрэхгүй байгаа газруудыг тосгон болгохоор хуулийн төсөл боловсруулжээ. Үүнээс гадна 100  мянгаас дээш хүн амтай бол улсын, 30 мянгаас дээш хүн амтай бол орон нутгийн зэрэглэлтэй хот болгох Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн шинэ хот байгуулах заалтууд орсон байна.  
Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам эвслүүдийн хүсэлтийг хэлэлцсэн байна. Энэ хурлаар  Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намыг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаас татгалзжээ. Ингэснээр  25 нам, эвсэл  2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд орох эрхтэй болж байна. Үүнээс гадна Үндэсний аудитын газар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ. Үүнээс харахад 50 гаруйхан хоногийн дараа болох УИХ-ын сонгуульд 2000 гаруй хүн нэр дэвшиж, 126 нь парламентын гишүүний үнэмлэх өвөртлөх бололтой. 
Өнгөрөгч долоо хоногт НИТХ хурал хуралдаж, Улаанбаатар хотод Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойрог байгуулахаар боловсруулжээ. 2020 онд нийслэлийн есөн дүүрэг нийт 923,389 сонгогчтой байсан бол 2024 онд урьдчилсан байдлаар 1,092,020 болж өссөн байна. Нийт сонгогчийн тоо 171 мянга буюу 15.7 хувиар нэмэгдсэн байна. 
Сонгууль ойртохын хэрээр улс төрийн намууд ч бас хөдөлгөөнд орж  эхэллээ. ХҮН намын дарга Т.Доржханд яарч сандран хэвлэлийн хурал хийж, "78 тойргоос нэр дэвшигч нарын нэр нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг нь дахин тусдаа хуудаст нэрсийг нь бичих ёстой гэж үзэж байна. Мөн намын дарга нь хэн бэ гэдэг мэдээллийг, нэрийг, зурагтай нь хамт сонгуулийн хуудсанд хэвлэх" санал гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлэв. Тэрбээр “ХҮН намыг монголчууд мэдэхгүй, харин Т.Доржхандыг бүх нийтээрээ таних учраас саналын хуудсан дээр зургаа хэвлүүлбэл илүү санал авна” гэж тооцсон бололтой юм. ХҮН намынхан иймэрхүү цээжний хонжоо бодож байх зуур АН-ынхан ээлж дараалан хэвлэлийн хурал хийж, хөл толгойгоо олохгүй бужигнаж эхлэв. Тодруулбал,  Ардчилсан намын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээс хасах шаардлагыг тус намын дарга Л.Гантөмөрт хүргүүлэв. Тэд С.Зориг агсны мэндэлсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр АН-ын гишүүн Х.Баттулга "С.Зориг агсантай мөр зэрэгцэн ардчилсан хувьсгал хийхэд түүчээлэн оролцсон зарим нөхдийн нэр хүндэд илт халдаж, С.Зориг агсны үхэлд холбоотой мэтээр үүсгэн байгуулагчдыг намаас хөөх ёстой" гэж ярьсан. Түүнчлэн Х.Баттулга нь намын үзэл баримтлалын эсрэг удаа дараа эсрэг үйлдэл хийж буй учраас намаас хөөх ёстой гэж үзэж байгаа гэнэ. Үүнээс гадна Ч.Хажидмаа тэргүүтэй иргэд “АН өөрсдийн хийсэн жонхуугаа цэвэрлэ. Сайн хувьцаа нэрээр иргэдээс хамаг хувьцааг нь булааж авсан, Оюутолгойн гэрээг Монголын төрд ашиггүйгээр хийсэн  С.Баярцогт өнөөдөр АН-ыг жонхууруулаад сууж байна” хэмээн мэдэгдэв. 
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тойрсон дуулиан шуугиан өнгөрсөн долоо хоногт бас л тасарсангүй. Эрдэнэтийн овоолгыг дээрэмдэж, “Ачит-Ихт” ХХК байгуулан их хэмжээний орлого олж суудаг Ц.Элбэгдорж мөнгө угаасан, П.Цагаан нь мөнгө угаахад оролцсон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж эхэллээ. Тэд “Цаглабар” ХХК-ийн дансанд 13.6 сая ам.доллар хадгалж байсан, энэ мөнгөө сонгуульд зарцуулах гэж байсан нь баримтаар ил гарч, тэднийг яллагдагчаар татах болсноо хуулийнхан зарлалаа.
УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл өглөө. Иргэн Т.Чимгээгийн хувьд сэтгэл санааны болон хууль бусаар цагдан хоригдсон, таван жил, 10 сар орчим хугацаагаар эрх чөлөөгөө хасуулсан, гэр бүл, бие махбодын хохирол учирсан гэж 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Т.Чимгээгийн хувьд хохирсон, хэлмэгдсэн гэдэг нь шүүхээр тогтоогдсон. Харин энэ удаа шүүх түүний хохирлын хэмжээ хэд байхыг бас тогтоож өгнө. Т.Чимгээгийн хувьд С.Зоригийн хэрэгтэй ямар ч холбоо хамаарал байхгүй. Эрдэнэтээс нэг л өдөр барьж авчраад 20 жилийн ял тулгаж, эрүүдэн шүүсэн хэмээн ярьж байна.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр