Гачууртын Шар хоолойн аманд буюу түгжрэлийн эсрэг зүгт “Гэр бүлийн тусгаар тогтнол” уриатай “Green Home Eco House” хотхон сүндэрлэж байна. Хотын төвөөс 28 км зайтай энэхүү хотхоны онцлог нь эрчим хүчний хэмнэлтийн “A” үнэлгээтэйгээс гадна байгальд ээлтэй, төсөл юм. Дөрвөн улирал амьдрах боломжтой, дулааны алдагдал бага, ашиглалтын зардал хэмнэлттэй гэдгээрээ давуу талтай төсөл юм. “Green Home Eco House” төслийн удирдагч, “Бизнес кластер” группийн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-“Green Home Eco House” төслийн явцаас ярилцлагаа эхлүүлэх үү. Бусад хотхоноос ялгарах онцлог нь юу вэ?
-Орчин цагийн гэр бүлүүд тохилог, эрүүл орчинтой, санхүүгийн дарамт багатай хаустай болохыг зорих болсон. Энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Гачуурт бүсийн байгалийн үзэсгэлэнт газарт дөрвөн улиралд амьдрах боломжтой 77 айлын эко хаус хотхоны төслөө хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хэт төвлөрлийн шалтгаан нь дулаан, эрчим хүчний дэд бүтэцтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, дулаан, цахилгаан түгээх сүлжээнд уягдсан хотхоны төлөвлөлт зонхилдог. Үүнээс түгжрэл, хэт бөөгнөрөл, газрын үнийн хөөрөгдөл, утаа, хөрсний бохирдол үүснэ. Тиймээс бид дэд бүтцээс алслагдсан газарт хямд төсөр атлаа тав тухтай амьдралыг санал болгож байна. Нэгдсэн дэд бүтэц, харуул хамгаалалт, камержуулалт, дохиоллын систем бол хаус хотхоны давуу тал байдаг. Манай төсөл нийтлэг хотхонуудаас олон талаараа онцлог. Тухайлбал, оршин суугчдад зориулсан Клабхаус, 100-300 м.кв хувийн эзэмшлийн газар, барилга угсралтын хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологи ашигласан, өрөөнүүдийн төлөвлөлт зохион байгуулалт сайтай, хүүхдийн насны онцлогт зориулсан тоглоомын болон сагсны талбайтай, дулаан зогсоолтой, хүчилтөрөгчөөр баялаг эко орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн.
-Эко орчин гэж тодотгосон зорилго, шалтгаанаа тайлбарлана уу?
-Байгалийн баялаг жилээс жилд шавхагдаж байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүч ашиглах, ашигтай талбай тутамд жилдээ зарцуулах эрчим хүчний дээд хязгаар, хүлэмжийн хийг бууруулах, зорилгоор хаус хотхоны төслөө эхлүүлсэн. Ер нь дэлхий нийтээрээ эко амьдралыг таашааж, модон хаус, ногоон технологи руу шилжиж байна. Цахилгаан, эрчим хүч манай улсын тулгамдсан олон сэдвийн нэг. Зуслангийн айлууд хүйтний улиралд цахилгаанаа хэмнээд халаалтаа хаахаар шугам сүлжээ хөлдөх эрсдэлтэй байдаг. Сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй учраас манай хотхоны байшингуудад тийм эрсдэл үүсэхгүй.
-Ихэнх хотхон Богд уул, зуслангийн бүс дагуу байрладаг. Гэтэл танайх Гачууртад хотын төвөөс нэлээд зайтай байршил сонгожээ?
-Үндсэн зуслангийн бүсийн төвлөрөл хэт бөөгнөрсөн, байгалийн төрхөө алдаж эхэлсэн. Хотын төвөөс 28 км зайтай Гачууртын Шар хоолойн амыг сонгосон нь шалтгаантай. Энэ бол түгжрэлийн эсрэг зүг. Бас ус, агаар, хөрсний бохирдолгүй атлаа үнэ цэн нь ирээдүйд өсөх ашигтай байршлыг сонгосон. Улам бүр өсөн нэмэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлдог шалтгаануудын нэг нь байршил. Байгалийн ойгоос 100 метр, эмчилгээний рашаанаас 250 метрийн зайтай.
-Хаусуудын дотоод төлөвлөлт, хэмжээ адилхан загвартай юу?
-Хаусууд хэмжээний сонголттой. S загвар 34.34м.кв, 41.34м.кв бол M загвар 55.98м.кв, 64.67м.кв хэмжээтэй. Бага зай талбайтай байна гэдэг цахилгаан, дулааны хэмнэлттэй гэсэн үг. Хэмжээ талбай их хауснуудын халаалтын зардал өндөр гардаг шүү дээ. Оршин суугчдын тав тухыг эрхэмлэж айл бүрд сонголтоор 100-300 м.кв эзэмшлийн газартай. Пассив хауснуудаа харууцтай, байгалийн гэрэл, нар хаахааргүй газрын налууд төлөвлөсөн. Хотын стандартын дагуу автомашины болон явган хүний зам тавих юм.
-Пассив хаусны давуу тал олон байх. Монголын нөхцөлд тохиромжтой давуу талаас дурдана уу?
-Пассив барилга бол сүүлийн үед Европын орнуудад жишиг стандарт болж, дэлхий нийтийн барилгын чиг хандлагыг тодорхойлж буй концепц юм. Дулаан тусгаарлалтыг маш өндөр хэмжээнд хийж өгснөөр нэгэн хэмийн хэлбэлзэлгүй тав тухтай орчин бүрдүүлэхэд шаардагдах халаалт, хөргөлтийн эрчим хүчийг эрс бууруулах боломжтой гэдгийг эрдэмтэд илрүүлсэн бөгөөд дэлхийн бөмбөрцгийн аль ч хэсэгт пассив хаусыг барих боломжтой гэж үздэг. Байгальд хамгийн ээлтэй технологи гэдэг утгаараа хэрэглэгчдийн сэтгэлд нийцдэг.
-Оршин суугчдад зориулсан Клабхаусынхаа тухай дэлгэрүүлж ярина уу?
-Бид Клабхаусаа хотхоны төвд барьсан. Улаанбаатар хот орчмын хаус хотхонуудыг ажиглахад оршин суугчдад зориулсан үйлчилгээний газар, спорт, соёлын төв дутагдалтай байдаг. Тиймээс эзэгтэй нарт зориулж иога, бясалгалын төв, хүүхдийн өдөр өнжүүлэх байгуулахаар төлөвлөсөн. Айл бүрд ухаалаг камер, дулаан мэдрэгч, ухаалаг гэрэл, ухаалаг унтраалга, ус мэдрэгч суурилуулсан. Гэрийн эзэд хаусаа гар утаснаасаа камераар хянах боломжтой.
-Компанийнхаа үзэл баримтлалаас дурдана уу?
-“Бизнес кластер” группээ 2015 онд үүсгэн байгуулсан. Хаус хотхоны төслөөс гадна хаус хотхон материалын үйлдвэр, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын чиглэлээр групп компанийн зохион байгуулалтад орон ажиллаж байна. Тэгш хүртээмжтэй орчин, тогтвортой төлөвлөлт, Эрчим хүчний хэмнэлтийн "A" үнэлгээтэй ногоон барилгын стандарт, арга технологиудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь “Green Home Eco House” төслийн зорилго. Тиймээс туслан гүйцэтгэгч нартаа ч нарийн шалгуур тавьж байна. ОХУ, Герман, БНХАУ-ын чанартай материал, цэвэр усны хоолой сан техникийн шугам сүлжээ нийлүүлсэн. Хөрсний шинжилгээ авч, хөлдөлтийн гүнээс дотор цэвэр, бохирын шугамаа тус тусад нь татсан. Бохироо 99 хувь цэвэршүүлж, үлдсэн хэсгийг нь соруулах технологи ашиглаж байгаа. Нэгдүгээр ээлжийн 24 айлын байшинг удахгүй ашиглалтад оруулна.
-Худалдан авагч, захиалагчдадаа ямар боломж санал болгож байна вэ?
-Орлогод нийцсэн төлбөрийн уян хатан нөхцөлтэй компанийн хүүгүй хувь линзинг болон банкны зээлд хамрагдах боломжтой, нэг жилийн хугацаатай иж бүрэн даатгалтай. Арилжааны банкуудын ногоон зээл болон компанийн хувь лизингээр хуваан төлөх боломжтой. Урьдчилгаа 40 хувиа төлбөл хоёр жил, 50 хувиа төлбөл гурван жилийн компанийн зээлд хамруулна. Урьдчилгаа 20 хувь төлбөл “Хас” банкны 20 жилийн хугацаатай ногоон зээл, 10 хувь төлбөл “Капитрон” банкны 30 жилийн хугацаатай Ногоон зээлд хамрагдаж ч болно. Гадаадад амьдардаг монголчууддаа “Инвескор лизинг”-ийн үйлчилгээгээр худалдан авах боломж санал болгож байна.
Нэрийн хуудас:
ТӨСЛИЙН БАЙРШИЛ:
Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртын эцсээс хойш 12км, Шар хоолойн ам
БОРЛУУЛАЛТЫН АЛБА:
7724-4242, 8054-4224,
8003-4224, 8045-4224, 8056-4224
ОФФИС ХАЯГ:
Чингэлтэй дүүрэг
“М плаза” төв 703 тоот
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна