Улаанбаатараас 950 километрт байрлах Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Хөвсгөл Эрдэнэ” ресорт үйл ажиллагаагаа явуулсан гурван жилийн хугацаанд амрагч, аялагчдын очих дуртай жуулчны баазын нэг болжээ.
Хатгал тосгон дахь Хөвсгөл нуурын эрэг дээрх үзэсгэлэнт байгальд орших “Хөвсгөл Эрдэнэ” ресорт олон улсын стандартыг чанд мөрдөж, бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээгээ явуулдаг.
Ирсэн амрагч, жуулчид террас дээрээс Хөвсгөл нуур, оддыг тольдон харах дуртай. Тус ресортын менежерүүд орос, хятад, англи, солонгос, турк таван орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Тиймээс ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд Арабын нэгдсэн Эмират улс, АНУ, БНСУ-аас жуулчид ирж үйлчлүүлсэн байна.“Хөвсгөл Эрдэнэ” ресортыг үүсгэн байгуулагч Ж.Алтантошилтой ярилцлаа.
-“Хөвсгөл Эрдэнэ” ресортоо үүсгэн байгуулах санаа хэзээ төрсөн бэ. Өмнө нь аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байсан уу?
-Манай нөхөр Ц.Галсүх бид хоёр “Хөвсгөл Эрдэнэ” ресортын үүсгэн байгуулагчид. Бид ЕБС-ийн нэг ангийн хоёр. Манай нөхөр нягтлан бодогч-аудит, би цахилгааны инженер мэргэжилтэй. Биднийг их сургуулиа төгсөх үед нийгэм өөрчлөгдсөн байлаа. Тиймээс мэргэжлээрээ ажиллах боломжгүй учир хувиараа хөдөлмөр эрхлэхээр болсон.
Монголд уул уурхай, аялал жуулчлалын салбар л хөгжих боломжтой гэж бид үзсэн. Уул уурхайн салбар баялаг гаргадаг бол аялал жуулчлалын салбар баялаг бүтээдэг. Бид орны цагаан хэрэглэл, ариун цэврийн байгууламжаас эхлээд бүгдийг олон улсын стандартын дагуу хийсэн. Ковидын үед дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн юм. Гэвч сүүлийн хэсэгт хөрөнгө оруулалт, санхүүжилт дутагдсан. Энэ үед Засгийн газраас ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Энэ зээл биднийг төслөө хэрэгжүүлж дуусгахад их хувь нэмэр оруулсан.
-“Хөвсгөл Эрдэнэ” ресортын амрагч, жуулчдыг татах онцлог юу вэ?
-Манай байгууллага 2022 онд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тооцоолсноос илүү жуулчин, амрагч хүлээн авч, сэтгэл өндөр байна. Зарим гадаадын жуулчид манайд хоёр дахь удаагаа ирж амарч байна. Хатгал дахь Хөвсгөл нуурын эрэгт манай “Хөвсгөл Эрдэнэ” ресорт үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс жуулчин, амрагчид байгалийн үзэсгэлэнд татагдан ирдэг. Бид жуулчдад тохь тухтай 00, душийг шийдсэн пассив хаус, цомцог гэр, дэлхийн стандартын шаардлага хангасан бассейнаар үйлчилдэг. Бид Өмнөд Солонгосын блог, пэйжид ресортоо сурталчилснаар хүлээн авах жуулчны тоогоо нэмж чадсан. Манайх гадаад хэлтэй, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн. Бид мориор гурван чиглэлд аялуулдаг. Мөн явган аяллын хөтөлбөртэй. Солонгосын жуулчид террас болон уулан дээр гараад нуурыг бүтнээр нь тольдон харж, ямар том нуур вэ гэж бишрэн дуу алддаг. Хөвсгөл нуур бол цэнгэг устай, шууд хэрэглэж болдог. Гэтэл гадаадын жуулчид худалдаанаас хэрэглээний усаа аваад ирдэг. “Та бүхэн нуурын уснаас ууж болно” гэхээр гайхсан. Өнгөрсөн жил ирсэн солонгос жуулчин усыг ихээр авсан байлаа. Өмнө нь тухайн жуулчин манай Монголын говиор аялсан юм билээ. Харин амраад буцахдаа өөрсдийн авчирсан усаа хэрэглээгүй, саванд нь нуурын уснаас хийгээд авч явсан. “Маш сайхан, өвөрмөц амттай ус байна” гэж солонгос жуулчид магтсан. Манайх нум сум харвааны сургалтыг амрагчдадаа зааж өгдөг. Долдугаар сараас бусад сард караоке үнэгүй байдаг. Учир нь долдугаар сард жуулчин ихтэй. Зарим жуулчин хөгжмийн дуу, чимээнээс тухгүй болдог. Хүүхдийн тоглоомын талбай, нярай хүүхдүүдэд зориулсан тоглоом, сагс, волейбол, хөлбөмбөг тоглох талбайтай. Найз нөхөд, гэр бүлээрээ амрах тохь тухыг бид бүрдүүлсэн. Үзэсгэлэнт байгаль, хүний анхаарал татахуйц монгол ахуйгаараа бид өвөрмөц онцлогтой.
-Танайх нэг удаад хэчнээн жуулчин хүлээн авах хүчин чадалтай вэ?
-Манайх нэг удаадаа 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Есөн цомцог гэр, есөн пассив хаус, зургаан андууд хаустай. Андууд хауст террас дээрээ түүдэг гал өрдөөд суух боломжтой. Дүнзэн таван өрөөтэй, дотроо 00-той.
-Гадаад, дотоодын жуулчдад үйлчлэхэд ялгаатай тал анзаарагдаж байна уу?
-Бид гадаадын жуулчдын тав тухыг бодож, душ, 00-той пассив хаусаа санал болгодог. Харин тэд ирээд цомцог гэрийг сонирхож, тэнд байршдаг. Цомцог гэрт орвол 00 нь гаднаа гэж хэлдэг ч манай үндэсний онцлог сонирхлыг нь татдаг. Өмнөд Солонгосын нэр жүжигчин манайд ирээд зураг авалт хийсэн. Автралиас дэлхийн №1 дронч, гадаадын нэрт зураглаач ирлээ. Манайхан өөрсдөө аялж сурсан байна. Бид байгууллагаараа ирсэн амрагчдыг хүлээж авч байлаа. Амрагчид согтууруулах ундаанаас татгалзаж, байгальд аялж, сайхан амарч байна.
-Морин аяллыг хөтөчтэй явуулах уу?
-Тийм ээ, манайх малчин айлтай гэрээтэй. Нутгийн малчин жуулчдын аюулгүй байдлыг хангаж, морин аяллаар үйлчилнэ. Тухайн малчин өөрөө ханшаа тогтоож, үйл ажиллагаагаа явуулна. Бид зөвхөн жуулчдын аюулгүй байдлыг сайн хангах шаардлага тавьдаг.
-Энэ жил ямар шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж байна вэ?
-Энэ жил террас дээрээ оддыг харах дуран байршуулна. Говь нутгийг бодоход Хөвсгөл аймагт дулааны улиралд бороо орох нь элбэг байдаг. Тиймээс ихэнх өдрүүд нь бүрхэг байх хэдий ч зуны цэлмэг орой одод дурандах боломж бүрдэнэ. Жуулчид оддыг дурандаж, байгалийн сайхныг мэдрэх дуртай байдаг. Цаашид манай баг, хамт олон өндөр зэрэглэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна гэж зорьж байгаа. Бид Монголд дэлхийн стандартын аялал жуулчлалыг нэвтрүүлэхээр зорьж байна. Тийм ч учраас барилга, үйлчилгээ, цэвэрлэгээ ариутгал, хоол хүнсэндээ олон улсын стандартыг баримталдаг.
Та бүхэн Монголын Швейцар болсон Хөвсгөл аймгийг зорьж манайхаар ирж амарч үйлчлүүлээрэй. Хамтран ажиллах сонирхолтой компаниуд бидэнтэй холбогдоорой. Бид та бүхнийг Хөвсгөлийн үзэсгэлэнт байгаль, цэнгэг нуур, олон улсын стандарт бүхий бассейн, тохилог орчинд амт чанартай хоолтой угтан үйлчлэх болно.
Хүмүүсийн Хөвсгөлд ирээд хамгийн их асуудаг, хийдэг зүйлсийн нэг ЗАВИН АЯЛАЛ.
Манайх 10 хүний суудалтай завиар аялал хийж байна.
• Өдрийн 3 амтат хоолтой
• Караоке
• Кофе шоп
• Завин аялал
• Морин аялал
• Намнаа болон үндэсний нум сумын харваагаар сургалт явуулж үйлчилнэ.
• 2 давхрын террас
• Стандарт бүхий 20м бассейн, саун
• Шалны халаалт бүхий
цомцог гэр пассив хаус
• Байшин, гэр бүрт террас
• Байшин бүр халуун
ус душ, 00 гэсэн дэд
бүтцээ бүрэн шийдвэрлэсэн.
Хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ ирж буй хүмүүс "Хүүхдээ тоглуулах талбай бий юү" гэж их асуудаг. Манайх хүүхдийн тоглоом шинээр хийсэн.
-Олон улсын стандартад нийцсэн 20 метрийн бассейнд сэлж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
Нэгийн хуудас:
“Хөвсгөл Эрдэнэ” ресорт
Хаяг: Хөвсгөл аймгийн
Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгон
8846 2002
khuvsgul.erdene@gmail.com
khuvsgul.erdene
dbstj3532
Khuvsgul Erdene Resort
m.cafe.naver.com/khuvsgulerdene.cafe
Н.Энх
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна