Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Усыг энх тайвны төлөө” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг 03 сарын 10-наас 04 сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнгээ танилцууллаа.
Өдөр ирэх тутам хомсдсоор байгаа цэвэр усны сан, нөөцийг нэн яаралтай хамгаалалтад авах ёстой. Иргэдийг хүрэлцээтэй, баталгаатай цэвэр усаар найдвартай хангах нь ирээдүйн засгийн газруудын тулгамдсан асуудал байх болно. Хожимдсоноос эртэдсэн нь дээр гэдэг агуулгыг баримталж иргэдэд усыг хэмнэлттэй, зөв зохистой хэрэглэхэд дадуулах, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн анхаарлын төвд усны нөөцийн хомсдлын талаар сэрэмжлүүлэг өгөх зорилгоор тус уралдааныг зохион байгуулсан юм. Уралдаанд хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллага оролцсоноос “Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэнгийн “Тэдний хэмнэсэн цэнхэр зам” бүтээл дэд байрт шалгарлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна