Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тн шатахуун олгохоор шийдвэрлэлээ


Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл (2024.05.07) Сүхбаатар аймагт ажиллалаа.

Өвөлжилт хамгийн их хүндэрсэн Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн онд 3.8 сая толгой мал тоолуулсан бол 2024 оны тавдугаар сарын 06-ны байдлаар нийт малын 44.8 хувь нь хорогдож, 4400 гаруй малчин өрх мал сүргийнхээ 50-иас дээш хувийг нь зүй бусаар алдсан байна.

Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж хоёр тонн шатахууныг олгохоор болсон юм.

Түүнчлэн Засгийн газар, улсын Онцгой комиссоос аймгийн Онцгой байдлын газарт хоёр ковш, “Ланд 76”, Эрдэнэцагаан сум дахь Гал унтраах аврах ангид “Ланд 78” автоамашиныг тус тус хүлээлгэн өгөөд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 44 минутын өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 1 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 3 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 3 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 3 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 7 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 7 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 7 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 7 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 8 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 8 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 8 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18