Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна


Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлсэн юм. “E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг үүсгэжээ. Мөн эмнэлэгт цаг авах, шинжилгээ, дүрс оношилгооны хариу, эмнэлэг, эмийн танилцуулга, жорын түүх харах зэрэг эрүүл мэндийн олон үйлчилгээг цахимжуулж, замын хураамж, жолоочийн торгууль, оношилгоо, даатгалын мэдээлэл, цаг агаар, үер усны аюул, угаар мэдрэгчийн дохио зэрэг мэдээлэл, сонордуулгыг иргэдэд өгдөг болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд оролцсон, дэмжсэн, нэгдсэн бүх хүнд талархал илэрхийлээд, “E-Mongolia” систем төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгож иргэдийн мэдэх эрхийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буйг онцоллоо. Үүний үр дүнд тухайлбал, далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наядад хүрч, нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болжээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль саяхан батлагдлаа. “E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй мөн холбогдож байна. Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг цогцоор нь шийдэх “20 минутын хот” концепцийг боловсруулж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Нийслэлийн төв дэх эрх мэдэл, төрийн үйлчилгээний төвлөрлийг задлахад “E-Mongolia” системийн гүйцэтгэх үүрэг их гэдгийг онцоллоо. Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж 2020 оны аравдугаар сард “E-Mongolia” нэгдсэн системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн бол өнөөдөр 1.8 сая хэрэглэгчтэй болж, тус системд  86 байгууллагын 1233 үйлчилгээ нэвтэрчээ. “E-Mongolia”  жилийн өмнө 3.0 хувилбараа танилцуулж байсан бол өнөөдөр илүү дэвшилтэт 4.0 хувилбараа нээж хэрэглээнд ийнхүү нэвтрүүллээ.


  Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 4 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 5 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 5 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 8 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 8 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 8 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 12 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 12 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 12 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 12 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 12 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 12 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 12 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 13 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 14 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18