Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ


Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ. 

Шалгалтад нийт 155 албан хаагч,  иргэн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлснээс тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангасан 114 албан хаагч, иргэний бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан комисс энэ сарын 9-нд хуралдаж хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан 114 албан хаагч, иргэнээс 95 оролцогч шалгалт өгч байна. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт өнөөдөр сорилын шалгалтаар эхэлж,  тавдугаар сарын 14-нд ярилцлагын шалгалтаар үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 43 минутын өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 1 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 4 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 4 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 4 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 8 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 8 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 8 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 8 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 9 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 9 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 9 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18