Тосонцэнгэлчүүд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий анхны санхүүжилтийг авлаа


“Хөгжлийн гарц -2024 форум” Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Шинэ хоршоо” хөтөлбөрөөр үргэлжиллээ. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий нээлтэд Тосонцэнгэл сумын долоон багийн ард иргэд, малчдын 400 гаруй төлөөлөл оролцож, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн Засгийн газрын бодлого шийдвэр, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий талаарх мэдээллийг сонсож санал солилцов. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий анхдагчид нь тосонцэнгэлчүүд болов. Иргэдэд үйлчлэх баруун бүсийн хамгийн анхны төвийг сумдаа байгууллаа. Түүнчлэн улсын хэмжээнд тус хөдөлгөөний анхны санхүүжилтийг Идэр багийн “Гурван толгодын шим” хоршооны малчид авч чадлаа. Тэд сүүний чиглэлийн үнээ үржүүлэх, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төслийг бичжээ.

Бэлчээрийн даац 70 хувиас дээш хэтэрсэн, нэгж малаас авах орлого буурсан, малын тоо толгой хэт өссөн, бэлчээрийн бүтээмж буурсан, ган зудын эрсдэл ихэссэн, малын түүхий эд үнэ цэнгүй болсон, малын тэжээл үнэд орсон, нэг гэр бүлээс мал маллах хүн хүч цөөрсөн энэ цаг үед “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлж байгаад малчид сэтгэл өндөр байгаагаа хэлж байв. Мөн Тосонцэнгэл сум эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд орсон дөрөв дэх сум боллоо. Энэ нь шөнийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ердийн галлагаанд хэрэглэж буй модны хэмжээг бууруулах, байгаль дэлхийгээ хамгаалах, айл өрхийн зардлыг бууруулах зэрэг давуу талыг үүсгэж байгаа юм.

 

Тэлмэн сумын удирдлага хоршоодод газар олгох шийдвэрийг анхлан гаргав

 

Завхан аймгийн хэмжээнд 57 хоршоо шинээр нэрээ баталгаажуулахаар бүртгүүлээд байгаа бол 17 хоршоо тамга тэмдгээ гардаад байна. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд ажиллаж буй Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг Тэлмэн суманд ажиллаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд түргэвчилсэн журмаар хоршоологчдодоо тав хүртэлх га газар олгохоор шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн Тэлмэн сумын Иргэдийн хурал хуралдаж, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах тогтоол гаргажээ. Мөн сумын Засаг даргын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах захирамж гарч, үүний дагуу Тэлмэн суманд шинээр байгуулж буй дөрвөн хоршоо нийт 20 га газрыг эзэмшихээр болсон байна. Тэлмэн сум газар тариалангийн бүс нутаг учир шинээр байгуулагдсан хоршоодын гишүүд авсан газартаа тариалалт эрхлэх юм.

 

Хоршоог идэвхжүүлэх хурал хийжээ

 

Монгол Улсын Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг Завхан аймгийн малчид ихээхэн дэмжиж, идэвхтэй хамрагдсаар байна. Түүний нэг жишээ Тосонцэнгэл сумынхан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий улсын хэмжээний анхны санхүүжилт болох 120 сая төгрөгийг гардан аваад байгаа юм. Завхан аймаг бол мал аж ахуйн бүс нутаг учир малчдад шинэ боломж олгож буй энэ хөдөлгөөнд идэвхтэй хамрагдаж, үр дүнд хүрэх бололцоотой.

Тиймээс аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий Завхан аймгийг хариуцсан зохицуулагч Н.Эрдэнэбаяр, Б.Гүрсоронзон, аймгийн Улсын бүртгэл, Газрын албаны дарга нар,Төрийн банкны удирдлагуудын хамт сумдын Засаг дарга нартай цахимаар холбогдож, хоршооны талаарх мэдээллийг өгч, асуусан асуултуудад тодорхой хариултуудыг өглөө.

Сум бүрд уг хөдөлгөөний сургагч багш нар ажиллаж байгаа бөгөөд малчид нэгдэн нийлж, хоршоод байгуулсаар байна. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст нэг сумаас өдөрт 5-10 хоршоо шинээр байгуулахаар нэр, тамга тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлт ирж, 1-2 хоногийн дотор шийдвэрлүүлж байна. Малчид ган зудын эрсдэлийг нэгдэн нийлж байж хохирол багатай давж чадах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх, улмаар өрхийн орлогоо өсгөх боломжийг “Шинэ хоршоо хөдөлгөөн” нээж өгч байгаад талархалтай хандаж, идэвхтэй оролцож байгааг сумын Засаг дарга нар хэлж байлаа.

Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр