Буян хишгийн даллага авахуулахад сайн


2024-05-27. Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19.

Хутганы ир өдөр тул зүү, хануур, мэс ажилбар хийлгэх цээртэй зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж, Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

Наран ургах шингэх: 05:01 -20:38.

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөх сайн.

Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын зуны эхэн шарагчин могой сарын хуучны 19-ний өдөр. Долоон улаан мэнгэтэй, огторгуй суудалтай, дүвзий 19, 2 жэдзий 20 одтой, цагаагчин туулай өдөр.
Идэрийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага хуран үйлдэхүй.
Өдрийн сайн цаг: Хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой.
Нохой жилтэй хүмүүний сүлд өдөр.
Хонь, гахай жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн.
Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө
гаргавал өлзийтэй сайн.
Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд орших болой.
Энэ өдөр буян хишгийн даллага авахуулах, гал голомт тахиулах, хариулга засал хийлгэх, тангараг өргөх, гэрээ байгуулах, хамтын хөдөлмөр эхлэх, шинэ ажилд орох, эхлэх, бэр гуйх, хувцас эсгэх, замд гарах, цэрэг цагдаагийн үйл, малын зан үйл хийх, үнэт эдлэл авах, өөд бологчийн зан үйл хийх зэрэг үйлд сайн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 3 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 3 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 3 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 3 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 3 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 4 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 4 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18