Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай захирамжийг хүргүүлэв


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2024.05.27) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13, 14 дүгээр захирамжийг  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13 дугаар захирамжид:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 14 дүгээр захирамжид:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгожээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 36 минутын өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 1 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 4 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 4 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 4 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 8 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 8 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 8 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 8 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 8 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 8 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 9 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18