“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр (2024.05.28) “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

Монгол Улс “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-д 1970 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэгдэн орсон. Тухайн үед Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ) НҮБ-ын төрөлжсөн байгууллагын статусгүй байсан бөгөөд 1974 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ийм статустай болохыг нь дээрх конвенцын XV хавсралтаар тогтоосон болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. 

Тэрбээр, Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд гишүүнээр элсэн орж, уг байгууллагатай идэвхтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн хэдий ч “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц”-ын XV хавсралтыг нэмэлтээр соёрхон батлаагүй байна гэлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон баталснаар нэгдүгээрт, Монгол Улс суурь конвенцын дагуу 1970 онд хүлээсэн үүргээ биелүүлэх, хоёрдугаарт, Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон түүний Монгол Улс дахь үйл ажиллагаа аливаа саад тотгоргүй, илүү идэвхтэй өрнөх эрх зүйн суурийг тавина гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 35 минутын өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 1 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 3 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 3 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 3 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 7 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 7 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 7 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 7 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 7 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 7 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 8 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18