Замд гарах, газар хөндөх үйлд сайн


2024-05-31. Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23.

Наран ургах шингэх: 04:58 -20:42.

Үс засуулбал: Эд эдлэл, идээ ундаа олдох сайн.

Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын зуны эхэн шарагчин могой сарын хуучны 23-ны өдөр. Гурван хөх мэнгэтэй, хий суудалтай, дүвзий 23, 2 жэдзий 24 одтой, хөхөгчин хонь өдөр.
Түлэхийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага сансар.
Өдрийн сайн цаг: Бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой.
Хонь, бич, тахиа жилтэй хүмүүний сүлд өдөр.
Гахай жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бар, туулай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд орших болой.

Хануур, төөнүүр хийлгэх, эм тан ууж эхлэх, найруулах, цэргийн үйл, шинэ ажилд орох, мод огтлох зэрэг үйлд муу.

Энэ өдөр шүтээн залах, багш шавь бололцох, тойн хувраг болох, албан бичиг барих, гэрийн буурь засах, худалдаа наймаа хийх, хишиг даллага авахуулах, хурим хийх, малын зан үйл үйлдэх, дарцаг хатгах, замд гарах, газар хөндөх зэрэг үйлд сайн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 3 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 3 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 3 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 3 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 4 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 4 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 4 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18