УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногт өндөрлөнө


УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногийн баасан гарагт хаалтаа хийхээр бэлтгэж байна. Учир нь Сонгуулийн хуулийн дагуу  УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн батламжийг зургадугаар сарын 10-нд гардуулан өгнө.  Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх учраас ийнхүү хаврын чуулганы хаалтыг хийнэ.  Тиймээс чуулган хаатал УИХ-ын тогтоол болон хуулийн төсөл хүлээн авахгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Тэрбээр энэ тухайд “УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор хаврын чуулган ирэх  долоо хоногт завсарлана. Тиймээс Засгийн газрын нэн яаралтай горимоор өргөн мэдүүлснээс бусад аливаа хууль, тогтоолын төслийг хүлээж авахгүй гэдгийг мэдэгдэж байна. Сонгуулийн жил чуулган завсарлахад  долоо хоног дутуу байхад хуулийн төсөл өргөн бариад хэлэлцэн батлах боломжгүй”  хэмээн тодотголоо.

Энэ удаагийн хаврын чуулганы хувьд  76 гишүүнтэй байх сүүлчийн парламентын,  хаврын  сүүлчийн чуулган болж буй.  Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу манай улс Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн баталсан. Ингэснээр УИХ-ын сонгуулийг анх удаа бүсчилсэн хэлбэрээр, томсгосон тойрогт явуулахаар болсон. Түүнчлэн УИХ-д 126 хүнийг сонгох гэж буйгаараа онцлогтой.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 39 минутын өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 1 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 4 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 4 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 4 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 8 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 8 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 8 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 8 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 8 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 9 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 9 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18