Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 08:50 цагт тархалтыг зогсоож, 14:20 цагт бүрэн унтраалаа.
Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна