Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.06.05) хоёр дахь удаагаа хуралдаж, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолоор, мал аж ахуйн түүхий эдийн боловсруулалт, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих төлөвлөгөөг баталж, арьс, шир, ноос, ноолуурын салбарыг идэвхжүүлэх “Цагаан алт” хөдөлгөөн өрнүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох юм.

Тогтоолын төсөлд, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан, Байнгын хорооны дарга Г.Ганболдын гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг тусгаж, бодлого, зарчим болон агуулгыг алдагдуулалгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн засвар оруулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон энэ талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 1 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 1 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 1 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 1 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 1 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 1 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 2 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18