Монголын төр Цагаан суваргын ордоо эргүүлж авах эхний алхмаа хийлээ


-Тус орд 141.5 сая тонн хүдрийн нөөцтэй, 568.6 мянган тонн зэс олборлох боломжтой-

 

Цагаан суваргын орд, УИХ-ын 54 дүгээр тогтоол гэх мэт иргэд олон нийтийн дунд хардлага, эргэлзээ төрүүлсэн олон асуудлыг ил болгож, цэг хатгах цаг ирлээ.  Хэзээнээс улбаатай ямар асуудал вэ гэдгийг эргэн сануулбал, одоогоос арван жилийн өмнө буюу 2014 онд АН засаглаж байхад тэр үеийн парламентын спикер З.Энхболд хаврын чуулганыхаа отгон хуралдаанаар алх цохиж, УИХ-ын 54 дүгээр тогтоолыг баталж байсан юм. Тус тогтоолд Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргахдаа төрийн эзэмшлийн хувь хэмжээг “0” байхаар тусгасан. Ингэснээр 141.5 сая тонн хүдрийн нөөцтэй, 568.6 мянган тонн зэс олборлох боломж бүхий Цагаан суваргын орд төрийн мэдлээс гарч, хувийн хэвшилд буюу МАК ХХК-ийн халаас руу орсон юм.  Стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордыг гурван өрөө байрны мөнгөөр буюу 700 сая төгрөгөөр Н.Номтойбаярын гэр бүл авсан гэдэг яриа бий. Энэ талаар тухайн үеийн Засгийн газрыг толгойлж байсан Н.Алтанхуяг телевизэд өгсөн ярилцлагадаа “Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Цагаан суваргын ордыг өөрийн биеэр очиж үзээд үүнийг ашиглах нь зүйтэй гэж үзсэн. Түүний дараахан Засгийн газарт энэ асуудал орж ирсэн. Дахиад л нөгөө 34 хувийг яах вэ гэдэг асуудал. Хуулийнхаа дагуу төр 34 хувийг нь эзэмшинэ гэдэг асуудлыг оруултал УИХ дээр 34 гэдэг тоо нь алга болж 0 болсон. Ингээд Цагаан суваргын орд 100 хувь МАК-ынх болсон. Гэтэл одоо төр  хувийн өмчийг дээрэмдэх гэж байна гэж ярьж байна. Тийм биш шүү. Үнэн хэрэгтээ МАК Монгол Улсын өмчийг, Монголын ард түмний өмчийг хулгайлаад, дээрэмдээд, хахуульдаад авчихсан шүү дээ” хэмээн тайлбарлаж, баталсан байдаг. 

Тэгвэл энэ удаагийн хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан тул төр, ард түмэн өөрийн өмч хөрөнгөө эргүүлэн авч,  эл асуудалд цэг хатгах боломж бүрдэж байна. Тодруулбал, Засгийн газрын  хуралдаанаар тус ордыг Н.Номтойбаярт өгсөн УИХ-ын протоколыг ил болгох шийдвэр гаргав. 

 Ингэснээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримт олон нийтэд ил боллоо.  Засгийн газар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоолын төсөлд тусгасан байна. Энэхүү тогтоолын төслийг баталснаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоол хүчингүй болох юм. Ингэснээр төр өөрийн мэдлийн орд газраа эргүүлэн авч, эдийн засгийн эргэлтэд оруулж, Баялгийн сангийн тухай хуулийн дагуу Монголын ард түмэн Цагаан суваргын ордоос хувь хүртэнэ гэсэн үг.

Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжилд хүчтэй нөлөөлөх,  дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн орд гэж тодотгон, Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол дахь стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор оруулсан байдаг. Гэтэл энэ жагсаалтад багтсан Цагаан суваргын ордыг Н.Номтойбаяр овоолсон шороо гэж сүүлийн үед яриад байна. Тэгвэл хуулийн дагуу стратегийн ангилалд багтсан тус ордын нөөцийг анх улсын төсвийн хөрөнгөөр тогтоож байжээ. Тодруулбал, 1952 онд В.И. Данилов, Ю.А. Шипков нараар удирдуулсан ангиуд 1:200000 масштабын зураглалыг тус ордод явуулсан бол 1964-1982 онд улсын төсвөөр Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын ангиуд эрэл, хайгуул, нарийвчилсан хайгуул, геофизик, гидрогеологийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Улмаар 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Геологи, уул уурхайн яамны шинжлэх ухаан техникийн зөвлөл Цагаан суваргын   ордын нөөцийг тогтоох асуудлыг хэлэлцэн Улсын нөөцийн комисст оруулж батлахыг зөвшөөрсөн байдаг аж.

С.Аз

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр