Чингис хааны нэрэмжит "их засаг" олон улсын их сургуулийн 30 жилийн ойд


Чингис хааны нэрэмжит "Их Засаг" олон улсын их сургууль үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан "Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага" сэдэвт олон улсын боловсролын форумд оролцогчид

"ИХ ЗАСАГ" ИХ СУРГУУЛЬД ЭЗЭН БОГД ЧИНГИС  ХААНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ, ОЮУТНЫ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Чингис хааны нэрэмжит  "Их Засаг" ОУИС байгуулагдсаныхаа 30 жилийн ойн хүрээнд  онцгой ач холбогдол бүхий цөөнгүй ажлыг  санаачлан зохион байгуулж, бүтээн босгосоор  байна.
“Их Засаг“ хууль баталсны 818 жил, "Их Засаг" их сургууль  байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн  баяр ёслолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Их Хурал, Засгийн газрын гишүүн ЦХХХ-ны сайд Н.Учрал нар  урилгаар оролцов. 
Ёслолыг нээж "Их Засаг" их сургуулийг үүсгэн байгуулагч, тус сургуулийн ректор, Монгол Улсын Ардын багш, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Намсрайн Ням-Осор үг хэллээ. 
Мөн “Их Засаг“ хууль судлалд онцгой амжилт гаргасан дотоод гадаадын эрдэмтэн судлаачдыг алдаршуулах чиглэлээр онцгой анхаарч ”Их Засаг” хуулийн нэрэмжит шагнал бий болгож урамшуулах ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд шинээр байгуулагдаж буй "Их Засаг" их сургуулийн Оюутны цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэн  боссон Чингис хааны энэхүү гэрэлт хөшөө нь зөвхөн Монголдоо төдийгүй хүмүүн төрөлхтөнд төрт ёсны хууль эрх зүйн гайхамшигт бэлгэдэл болсон оюунлаг утгаараа сэлэм жад, нум саадаг агссан түгээмэл бусад хөшөөнөөс ялгарах онцлогтой аж. 
Дорнод аймгийн уугуул, уран бүтээлч О.Батжаргалын эх загвараар бүтээсэн энэ хөшөө бие сэтгэлээ зассан, гэрээ зассан, төрөө зассан  45 орчим насны Эзэн Богдын дүрээр сүндэрлэжээ.   “Их Засаг” хуулиа хоёр гар дээрээ хүндэтгэлтэйгээр  өргөсөн  их хааны дээл, нөмрөгийн хормой салхинд яльгүй дэрвэсэн нь буян заяаны бэлгэдэл аж.  Хөшөөний ногоон гантиг суурийн нүүрэн талд Чингисийн алтан гэрэгэ дээр “Миний хойч үе, ач нар минь. Төр засгаа байнга бататгаж, миний зарлигийг мөрдөн сахихгүй бол  удахгүй төр улс чинь самууран буурч, мөхөх өдрөө хоног тоолон хүлээх буй заа. Ийм цагт Чингис хаан юугаа хэдий санавч нэгэнт оройтно” хэмээснийг нь  товойлгон сийлжээ.
Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Түвшинжаргал “Эртний сайхан” дуугаар, Гавьяат жүжигчин Г.Хонгорзул “Уяхан замбуутивийн наран” дуугаар  ая өргөн, олны сонорыг мялааж, "Их Засаг" их сургуулийн авьяаслаг оюутнууд   сургуулийнхаа сүлд дууг дуурсгаж, Хууль зүйн сургуулийн Ардын урлагийн “Нарлаг монгол” хамтлагийн  оюутнууд  бүжиглэж сонирхууллаа. 
Зочид төлөөлөгчид  "Их Засаг" их сургуулийн хичээлийн байр танхим, кабинет, лабораторитэй танилцаж, багш оюутнуудтай уулзаж ярилцлаа. Монгол Улсын  БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Улс орны боловсролын салбарын хөгжилд хувийн хэвшлийн сургуулиуд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг  онцлон тэмдэглээд нийслэл хотын зүүн баруун жигүүрт  кампус хэлбэрээр хөгжиж, боловсролын цогц сургалт явуулж оюутан суралцагчдад  өв тэгш хүмүүжил олгоход үлгэр жишээ ажиллаж буй "Их Засаг" их сургуулийн бүтээлч хамт олонд гүн талархал илэрхийлж, шинэ шинэ амжилт олохын ерөөл дэвшүүлэв.

ОЮУТНЫ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ЧИНГИС ХААНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛД "ИХ ЗАСАГ" ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР, МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ДОКТОР(Sc.D) ПРОФЕССОР Н.НЯМ-ОСОРЫН ХЭЛСЭН ҮГНЭЭС ТОВЧЛОН НИЙТЛЭВ


-"Монголын нууц товчоо" болон Лувсанданзаны “Алтан товч”, Сайшаалын “Чингис хааны товчоон” зэрэг бүтээлд Чингис хааныг зуны эхэн сарын  шинийн 16-ны улаан тэргэл өдөр төрсөн хэмээн тэмдэглэсэн байдаг.  Хэнтий аймгийн Дадал сумын Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогийн хөшөөн дээр “Чингис хаан зуны эхэн сарын шинийн 16-ны улаан тэргэл өдөр төрсөн” хэмээн бичсэн нь бий.  Чингис хааны төрсөн өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн зуны тэргүүн сарын шинийн 16-ны улаан тэргэл өдрөөр Оюутны цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Чингис хааны хөшөөг бүтээн залж байгаадаа ихэд бэлгэшээж байна. 
Эрхэм хүндэт зочид та бүхэндээ Бурхан багшийн Их дүйчин өдөр, Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн зуны эхэн сарын шинийн 16-ны улаан тэргэл өдрийн халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье. 
Бид бүхний урилгыг хүлээн авч хүндэтгэн хүрэлцэн ирсэн  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ЦХХХ-ны сайд Н.Учрал нарт нийт их засагчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.


Эзэн Чингис хаан 1206 оны Их хуралдайгаар хаан ширээнд заларч "Их Засаг" хуулиа баталсны 818 жилийн ой, "Их Засаг" их сургууль үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан бүтээн залж буй "Их Засаг" хуулиа хоёр гар дээрээ дээдлэн өргөж залсан Эзэн Богд Чингис хааны гэрэлт хөшөөгөө энэхүү бэлгэт сайн өдөр нээж байгаадаа баяртай байна. 
Энэхүү хөшөө нь сэлэм, жад, нум саадаг агсаагүй, монголын төрт ёсны үндэс болсон "Их засаг" хуулиа хоёр гар дээрээ хүндэтгэн залсан дэлхийн анхны хөшөө гэдгээрээ онцлогтой юм.
Бид "Их Засаг" их сургуулийнхаа хойморт "Их Засаг" хуулийн хүндэтгэлийн өргөө, төв номын сан байгуулж, "Монголын нууц товчоо", "Их Засаг" хуулиа үеийн үед өргөмжлөн дээдэлж хүндэтгэн залах болно. Эзэн Чингис хаан болоод их Монголын түүхтэй холбоотой ном, судрыг энэхүү өргөөндөө байрлуулах болно. "Их Засаг" хуулийн энэхүү өргөөнд эрдэм шинжилгээний хурал, семинар уулзалтууд зохион байгуулах  зориулалт бүхий хүндэтгэлийн танхим байгуулах болно. 
"Их Засаг" их сургуулийн 30 жилийн ойг угтаж манай эрдэмтэн судлаачдын шилдэг бүтээлийн дээжис 30 боть номыг манай сургуулийн Төгсөгчдийн холбоо ивээн тэтгэж хэвлүүлэн "Их Засаг" хуулийн өргөөндөө залах гэж байгааг хэлэхэд нэн таатай байна.   
Их засагчууд бид 2002 онд Эзэн Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойг тохиолдуулан  Хэрлэнгийн хөдөө аралд есөн цагаан өргөө бүхий Чингис хааны Онгон шүтээний төвийг өөрсдийн хөрөнгөөр байгуулж төрийн тахилгыг зохион байгуулж, тухайн үеийн  Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр нар  хүрэлцэн ирж оролцож байсныг эргэн дурсахад таатай байна. 
 Мөн 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан төрийн тахилгыг Хэрлэнгийн хөдөө аралд зохион байгуулж тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, УИХ-ын дарга Ц.Нямдорж нар  хүрэлцэн ирж оролцож байсан дурсамж түүхтэй билээ.
"Их Засаг" их сургууль эзэн Чингис хааны нэрэмжит болж, "Их Засаг" хуулиар нэрлэгдэж, Чингис хаан болон "Их Засаг" хуулиа дээдэлж төрийн тахилгууд зохион байгуулж Чингис хааны хөшөө дурсгал бүтээн их хаандаа хүндэтгэл үзүүлсээр ирсэн нь их засагчуудын бахархал, хөгжил дэвшлийн нэгэн тод илэрхийлэл болж байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойг тохиолдуулан Чингис хааны талаар гадаадын улс, орнуудад гарсан ном товхимлыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлж олон нийтийн хүртээл болгосоор ирлээ. Тухайлбал, 
-Е.И. Кычановын “Ертөнцийг эзэгнэн дагуулсан Тэмүжиний үйл амьдрал”, Рене Груссегийн “Орчлонг эзэгнэгч Чингис хаан”, Мишель Хоангийн “Эзэн Чингис хаан”, Гарольд ЛЭМБийн “Дэлхийн эзэн Чингис хаан”, Ялбак Халбайн “Суу билиг төгс богд эзэн Чингис”, Жон Вифалдын “Чингис хаан болон Монголчууд”,  Г.В.Вернадскийн “Чингисийн үеийн Монголчууд ба Орос улс”, Еренжан Хара Даваны “Сод жанжин Чингис хаан, түүний үлдээсэн өв”... гэх зэрэг 30 гаруй бүтээлийг орчуулж сургуулийн зардлаар хэвлүүлж олон нийтийн хүртээл болголоо.  
Мөн "Их Засаг" хуулийн тайлбар номыг босоо монгол бичгээр хөрвүүлж хэвлүүллээ.  "Их Засаг" хууль хичээлийг сургалтын хөтөлбөртөө тусган орууллаа. Манай сургуулийн эрдэмтэн  багш  нар, "Их Засаг" хууль судлалын сурах бичгийг бичиж хэвлүүллээ. 
Их Засаг их сургуулийн сургалтын хөтөлбөрт босоо монгол бичгийн хөтөлбөрийг оруулж, манай төгсөгчид үндэсний монгол бичгээрээ бичиж сурч төгсөж байгааг  хэлэхэд таатай байна. 
Манай сургууль жил бүр “Чингис хаан ба Их Засаг орчин үе“ олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг багш, оюутнуудын дунд зохион байгуулж шилдгийн шилдэг судлаачдыг шалгаруулан шагнадаг уламжлал тогтлоо. Мөн "Монголын нууц товчоо"-г хэн сайн мэдэх вэ, Монголын нэрт соён гэгээрүүлэгчид сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн нь үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургууль болох зорилтын илэрхийлэл юм. 
"Их Засаг" хууль судлалын хөгжилд гарамгай амжилт гаргасан эрдэмтэн судлаачдын нэр алдрыг мөнхжүүлэхэд бид онцгой анхаарч ажиллах болно. "Их Засаг" хуулийн нэрэмжит шагнал буй болгож, судлаачдыг шагнаж урамшуулах болно. 
Эзэн Чингис хааны "Их Засаг" хуулиар нэрлэгдсэн сургуулийн хувьд манай эрдмийн хамт олон Чингис хаан болон Их Засаг судлалын олон улсын төв болж өргөжин хөгжиж байна. 


Боловсролын олон улсын форум

Чингис хааны нэрэмжит "Их Засаг" олон улсын их сургууль үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулж, “Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдвээр олон улсын боловсролын форумыг 2024 оны тавдугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулав. 
Форумд ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Энэтхэг,  Казахстан зэрэг улсаас тус сургуультай байнгын харилцаатай ажилладаг зарим их, дээд сургуулийн зочин, төлөөлөгчид хүрэлцэн ирж, АНУ-ын Fairfax их сургуулийн Эрдэм шинжилгээний хөтөлбөр, захиргаа хариуцсан дэд захирал Ноён NS Хасан онлайнаар оролцлоо. 
Форумыг нээж, ИЗИС-ийн ректор, доктор, профессор Н.Ням-Осор баяр хүргэж хэлсэн үгэндээ: 
-Мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил хүчээ авсан өнөө үед дэлхийн олон улс боловсролыг аль болох нээлттэй болгож, бүх нийтэд зориулсан нээлттэй сургалтад тулгуурласан боловсролын системийн шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлж байна.  
Энэхүү өөрчлөлт шинэчлэл нь манай боловсролын салбарт үнэт зүйл, уламжлалыг шинэ үзэл баримтлал, арга барилаар сэлбэж, орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан олон нийтийн хамтын ажиллагааны нээлттэй орон зайг буй болголоо. 
2000 онд дэлхийн 189 орны Засгийн газрын тэргүүнүүд цуглаж, шинэ мянганы зорилтуудыг хэлэлцэж гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” гэсэн баримт бичигтээ ядуурлын бүх хэлбэрийг таслан зогсооно гэж зоримог шийдвэрт хүрч тогтвортой хөгжлийн зорилтуудад зөвхөн боловсролоор дамжин хүрнэ гэж тэмдэглэсэн билээ.  
Тогтвортой хөгжилд дээд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг, хариуцлага улам бүр өсөн нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны мэдлэг эзэмших, хэрэглэх үйл явц улам бүр ардчилсан шинэ төвтэй болсоор байгааг тэмдэглээд ИЗИС 2024 оны аравдугаар сард 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Үйл ажиллагааныхаа үр бүтээлийг нэгтгэн дүгнэхийн зэрэгцээ дараагийн жилүүдийн хөгжлийн бодлого зорилтоо тодорхойлж буй үед энэхүү форум болж байгаагаараа онцлог юм. 
Олон жилийн зузаан нөхөрлөл хамтын ажиллагаа маань үүнд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ. 
Форумын явцад ИЗИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор (Ph.D), профессор Г.Туяа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), профессор Ш.Чулуунбат, Монгол Улсын "Рояал" ОУИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Ч.Сэлэнгэ нараас гадна БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн Гадаад харилцааны албаны захирал доктор (Ph.D), профессор Eui Seok Nahm “Хиймэл оюун ухаан боловсролыг хэрхэн өөрчлөх вэ?”, БНЭУ-ын Lovely Professional Их Сургуулийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Nitesh Mahajan “БНЭУ-ын дээд боловсролын чиг хандлага”, Японы Улсын Комазава эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улсын солилцооны хорооны дарга, профессор Mineko Usui “Япон Улс дахь дэлхийн боловсролын чиг хандлага уламжлал ба шинэчлэл”, БНХАУ-ын Хэбэйн их сургуулийн Гадаад харилцааны захирал Minghui Zhang “Хэбэйн их сургуулийн олон улсын боловсролын туршлага”, Казахстаны Аль Фарабийн нэрэмжит Үндэсний их сургууль, философийн ухааны доктор (Ph.D), профессор Айдербеков Зейнабил  “Төв Ази дахь орчин үеийн дээд боловсролын чиг хандлага: Уламжлал ба инновац”, АНУ-ын Fairfax их сургуулийн Эрдэм шинжилгээний хөтөлбөр, захиргаа хариуцсан дэд захирал Ноён NS Хасан “АНУ-ын дээд боловсролын төлөв байдал, чиг хандлага” зэрэг сонирхолтой илтгэл хэлэлцүүлж олон хүн үг хэлж, санал бодлоо солилцов.  

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр