УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно


Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.

Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтлоо.

Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба Зөв намаас ирүүлсэн  “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан нам эвсэлд хувь тэнцүүлэн суудал хуваарилахад тавигдах шаардлага нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тул энэ заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байна. Иймд уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх хүртэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнг, тодруулбал нам, эвсэлд жагсаалтаар нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох зарим асуудлыг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ. Шаардлагын хариуг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд санал хураалтын дүнг гаргах тухай нарийвчлан зохицуулсан хүчин төгөлдөр хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргах эсэх нь Таны эрхийн асуудал болно” гэсэн албан бичгээр өглөө.

Мөн иргэн М.Сайнбаяр, Д.Баатаржав, Г.Батбаяр нараас тус Хороонд ирүүлсэн “…Үндэсний эвсэл нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.4-д заасны дагуу 7 хувийн санал авснаар УИХ-д төлөөлөлтэй болох нөхцөл бүрдэх ёстой…” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцээд “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.9-т зааснаар Үндэсний эвслээс тус Хороонд Монголын ногоон намын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус 14 дүгээр Их хурлын 06 дугаар тогтоол, Монгол үндэсний ардчилсан намын 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит 6 дугаар Их хурлын 13 дугаар тогтоолоор тус тус баталсан “Үндэсний эвсэл” (МНН-МҮАН)-ийн гэрээг ирүүлсэн, мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу Үндэсний эвслээс жагсаалтын гуравдугаарт нэр дэвшүүлсэн Д.Пүрэвдаваа нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монголын либерал ардчилсан намын Ерөнхий зөвлөлд хандаж Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу намын гишүүнээс татгалзах тухай өргөдөл, Монголын либерал ардчилсан намын Бүгд хурлын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 005 дугаар тогтоолоор намын даргын үүрэг ажлаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийг тус тус хавсарган ирүүлсэн байна” гэсэн хариуг албан бичгээр өгөв гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө