МИАТ ТӨХК SkyBreathe түлш хэмнэлтийн хөтөлбөрт нэгдлээ


Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь агаарын хөлгийн түлшний зарцуулалт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр OpenAirline компанийн SkyBreathe – Түлш хэмнэлтийн хөтөлбөр-т нэгдэн орлоо.

МИАТ ТӨХК нь дэлхийд тэргүүлэгч Open Airlines компанийн Sky Breathe 360֯ хөтөлбөрт нэгдсэнээр нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөлгүйгээр агаарын хөлгийн түлшний зарцуулалтыг 5% хүртэлх хувиар бууруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны зорилтуудын нэгээхэн хэсэг болох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах цогц арга хэмжээний төсөл хэрэгжүүлж эхэллээ.

Байгаль орчинд ээлтэй нислэгийн платформоор тэргүүлэгч SkyBreathe-г Air France, easyJet, DHL, Norwegian, IndiGo, flydubai, Atlas Air зэрэг дэлхийн 60 гаруй агаарын тээврийн компаниуд түлшний зардал болон нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор ашигладаг.

Уг системийн тухай товчхон танилцуулбал: Хиймэл оюун ухаан, програм хангамжийн ухаалаг технологи массын өгөгдлийн алгоритм бүхий Sky breathe систем нь агаарын хөлгийн компьютер болон бусад мэдээллийн мянга мянган өгөгдөлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түлш хэмнэх боломжуудыг гаргаж ирдэг технологийн систем юм. Тус систем нь агаарын тээвэрлэгч компанийн Нисгэгч, инженер, агаарын хөлгийн диспатчер, мэдээлэл технологийн ажилтнууд болон санхүүгийн шинжээчдийн тусламжтайгаар  хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Эдгээр хэрэглэгчид нь түлшний зарцуулалтыг 5% хүртэл бууруулж, мэдэгдэхүйц хэмжээний санхүүгийн хэмнэлтийг бий болгох тусгайлсан зааварчилгаа, зөвлөмжүүдийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм. Нисгэх багийнхан “My fuel coach” апп-ыг ашигласнаар нислэгийн өмнө болон дараа хувь хүн бүр өөрийн оруулж буй хувь нэмэр, хэмнэлтийг тоон болон график үзүүлэлтээр хэмжих боломжийг ба ингэснээр нисгэгч бүр дэлгэрэнгүй мэдээллээр хангагдаж, нислэгийн үед түлшний зарцуулалтыг бууруулах, нүүрсхүчлийн хийг хязгаарлахад чиглэсэн шийдвэрүүдийг бодитоор гаргахад дөхөм болох юм.

МИАТ ТӨХК-ийн Үйлдвэрлэлийн газрын захирал бөгөөд Ерөнхий нисгэгч, В767-300 агаарын хөлгийн дарга Б.Гантулга энэхүү хамтын ажиллагааны талаар хэлэхдээ:

“Бид OpenAirlines компанитай хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү шийдвэр нь МУ-ын засгийн газраас Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол улс руу чиглэсэн жуулчдын урсгал эрс нэмэгдэж байгаа энэ үед МИАТ компанийн түлшний бодлогыг оновчтой хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байна. Sky breathe болон My Fuel Coach системүүд нь бидний нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон түлшний хэмнэлтийн арга техникийг боловсронгуй болгохын сацуу санхүүгийн хувьд нилээдгүй хэмжээний хэмнэлт гаргана гэдэгт бид итгэлтэй байна. Мөн МИАТ ТӨХК нь ИАТА-ийн гишүүн байгууллагын хувьд агаарын тээврийн салбар дахь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах дэлхий нийтийн зорилгод хувь нэмэрээ оруулж байгаад туйлын баяртай байна”

OpenAirlines компанийн Гүйцэтгэх захирал ноён Александр Фирэй хэлсэн үгэндээ: “Манай Sky breathe хэрэглэгчийн сүлжээнд МИАТ компани нэгдэн орсонд баяртай байна. Ингэснээр тус компанийн хувьд хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, түлшний зарцуулалтын бодлогыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм” хэмээн дурдав.

 

 

 

 

 

Энэхүү хамтын ажиллагаа нь бидний олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ агаарын тээврийн салбарт эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр технологийн иноваци бүхий шийдлийг улам ихээр ашиглах болсныг дахин батлан харуулж байна.

МИАТ ТӨХК-ийн хувьд 1956 онд үүсгэн байгуулагдаж Улаанбаатар хотын Чингис хаан ОУНБ-аас эхлэлтэйгээр Ази Европ болон орон нутгийн 20 гаруй чиглэлд хуваарьт болон захиалгат нислэгүүдийг үйлддэг бөгөөд “Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ аюулгүй ажиллагааны стандартыг хангасан зорчигч, ачаа тээврийн үйлчилгээг үзүүлдэг Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч компани юм. Тус компани нь дэлхийн өнцөг булан бүрт сурч боловсорсон Нисгэгч, инженер техникчид, нислэг үйлдвэрлэлийн нарийн мэргэжлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдэх 900 гаруй ажилтантай бөгөөд ойрын ирээдүйд агаарын хөлгийн парк шинэчлэл болон тив дамнасан агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэхээр төлөвлөөд байна.

Харин OpenAirlines компани нь Тулуз, Хонг конг, Монтреал, Миами хотуудад салбартай нарийн мэргэжлийн математикч, аэронавигацийн инженер, датабааз өгөгдлийн шинжээч, нисгэгч, мэдээлэл технологийн мэргэжилтэн, агаарын хөлгийн үзүүлэлтийн инженер гэх мэт хүчирхэг мэргэжилтнүүдээс бүрдсэн, ногоон технологийг дэмжигч Франц улсад төвтэй агаарын тээвэрлэгчдийн тогтвортой хөгжил, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгод нь дэмжлэг үзүүлэх дижитал технологийн хөгжүүлэлтээр мэргэшсэн байгууллага юм. Тус байгууллага нь технологийн тусламжтайгаар агаарын хөлгийн түлшний зарцуулалтыг бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгаралыг хэмжих, багасгах боломжуудыг бүрдүүлж байгаа ба одоогийн байдлаар 60 гаруй агаарын тээвэрлэгчдийг эгнээндээ нэгтгээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 15 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө