Солонгос улсыг дугуйгаар тойрон аялагчид “Мянган зоосон гахай” аян эхлүүлжээ


Хүсэл мөрөөдлөө биелүүлэх зорилго дор Ч.Гантөмөр, Д.Амаржаргал нар нэгдэж,  БНСУ-ыг далайн эргийн дагуу бүтэн тойрох “ONE WAY BRO’s” буюу "Нэг зорилгын төлөөх ахан дүүс" нэртэй дугуйн аяллаа эхлүүлээд буй. Тэд энэхүү аяллаа өнгөрсөн есдүгээр сарын 22-нд эхлүүлсэн бөгөөд одоогоор 1000 гаруй км замыг туулаад байна.

 Тэд 26 өдрийн хугацаанд 2100 км замыг туулах бөгөөд аяллынхаа хүрээнд “Мянган зоосон гахай” сайн үйлсийг аяныг эхлүүлж,  тархины дөрөвдүгээр ховдлын хортой хавдартай Г.Тэргэллхам охины эмчилгээний зардалд дэм болох зорилго дор аяллаа үргэлжлүүлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр Солонгос улс дахь элэг нэгт монголчууддаа хандаж, худалдан авалт хийхэд ирдэг хариулт зоосон мөнгөө хандивлахыг, мөн дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй монголчуудаа энэхүү “Мянган зоосон гахай” аянд нэгдэхийг уриаллаа.

 Тэдний аяллын болон сайн үйлсийн хандивын аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ONE WAY BRO’s болон Ganfe Dugui фэйсбүүк болон 72207876, 1083558128 дугаарт холбогдох боломжтой.  

Аяллын багийн гишүүн Ч.Гантөмөр өмнө нь Монгол орноо дугуйгаар тойрч байсан бол энэ удаад сайн үйлсийн аян эхлүүлж, БНСУ-ыг далайн эргийн дагуу тойрохоор шийджээ.  

https://fb.watch/vhTg-dh9Zf/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 9 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 10 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 10 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 10 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 10 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 10 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 12 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 12 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 12 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 12 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 12 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 12 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 13 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… 2025/05/17
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16