Бактерийг хорт хавдрын эсрэг ашиглана


Японы Шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт хүрээлэнгийн (JAIST) эрдэмтэд матриц ашиглан хавдрын эсрэг бактерийг үржүүлэх шинэ арга боловсруулжээ. Хорт хавдартай тэмцэхийн тулд бактери ашиглахыг санал болгосноороо эл судалгаа шинэлэг болсон. Ингэхдээ хавдрын эсүүдэд нэвтэрч, өсөлтийг нь саатуулдаг “Proteus mirabilis” болон “Rhodopseudomonas palustris” бактериас бүрдсэн “AUN” бактерийн нэгдлийг гарган авчээ. Хавдрыг эмчлэх “AUN” бактерийг амжилттай өсгөвөрлөхийн тулд полидиметилсилоксан ба титаны давхар ислийн бичил матрицыг ашигласан.  Улмаар үржлийн аюулгүй орчныг бүрдүүлж, хавдар хяналтгүй тархахаас сэргийлнэ. Матриц дээр ургуулсан “AUN” нь хорт хавдрын эсийг устгах чадвартай болохыг туршилтаар нотолжээ. Хөхний хорт хавдрын эстэй хулгана дээр туршихад “AUN” бактери  эмд тэсвэртэй хавдрын эсрэг үр дүнтэй болохыг харуулсан. Мөн дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн байна. Амьтан дээр хийсэн нэмэлт туршилтууд сөрөг нөлөө үзүүлээгүй учир энэ төрлийн эмчилгээг хүнд ашиглах боломжтой гэж үзжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2 цагийн өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 3 цагийн өмнө
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 3 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг танил… 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… Өчигдөр
Дуурийн хатан хаан 2025/03/31
Доктор Л.Түдэвийн долоон үг... 2025/03/31
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 2025/03/31
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 2025/03/31
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 2025/03/31
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 2025/03/31
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 2025/03/31
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 2025/03/31
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 2025/03/31
Арена: Серена Уильямс 2025/03/31