Сансрын өрсөлдөөн бооцоогоо нэмжээ



Сансрын өрсөлдөөн гэх нэр томьёо хүйтэн дайны үеийг санагдуулж болох ч орчин цагт бооцоогоо улам өсгөжээ. ЗХУ, АНУ гэсэн хоёр том хүчний дунд өрнөж байсан тулаан өдгөө дэлхийн тэргүүн баячуудын сансрын уудмыг эзлэх амбицаар хөглөгдсөн. Сансарт хүн нисгэх, саран дээр буух зэргээр хоёр их гүрний өрсөлдөөн нэр хүндээ өсгөх тэмцэл байлаа. ЗХУ дэлхийн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, анх удаа хүн сансарт нисгэсэн нь үзэл суртлын гайхамшигтай ололт болсон. Харин америкчууд  саран дээр амжилттай буусан түүхэн явдлыг шууд дамжуулахад  530 сая хүн үзжээ. Одоогоос 50 жилийн өмнөх эдгээр шинжлэх ухааны ололт хүн төрөлхтөн сансар огторгуй руу аялах боломжтой гэсэн сэдлийг төрүүлсэн. Өөрөөр хэлбэл, хэн мөнгөтэй нь сансарт нисэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр АНУ, ОХУ-ын монополь байдал өндөрлөж, улс орнуудын биш хувь хүмүүсийн хоорондын өрсөлдөөн болжээ. Ангарагийг эзлэх, сансрын хотын дарга болох уралдаан дэлхийн хоёр супер тэрбумтны шандсыг шалгаж байна.  “Амазон”-ы үүсгэн байгуулагч Жефф Безос, “Тесла”-гийн босс Элон Маск нар шинэ технологийг сар бүр туршиж байна.

 
Элон Маск бооцоогоо өсгөжээ

Ангарагийн эзэн болох мөрөөдөлтэй Элон Маск “Хүмүүсийн оргилд гарах тэмүүлэл, миний Ангарагт суурьших хүсэлтэй адил. Энэ бол  боломжтой хүсэл. Эверестийг зорьсон уулчид амиа алдах тохиолдол жил бүр л гардаг. Гэхдээ л оргилд нь гарахсан гэсэн хүсэлтэй хүмүүсийн цуваа зогсдоггүй шүү дээ”  хэмээжээ. Түүний удирддаг “SpaceX”-ийн “Starlink” хиймэл дагуулын интернэт сүлжээг дөрөвхөн сарын 100 орны хэрэглэгч ашиглаж, дээд амжилт тогтоолоо. Энэхүү эрэлттэй зэрэгцээд Элон Маск “Starlink”-ийг олон нийтийн зах зээлд хэзээ нээлттэй болгох вэ гэсэн асуулт үүссэн. Цаашид нэмэгдэх хэрэгцээг хангахын тулд Өмнөд Техас дахь  үйлдвэрлэлийн байгууламжаа өргөжүүлж байна. Хурдацтай өсөлт үргэлжилбэл “Starlink” 6.6 тэрбум ам.долларын ашиг олох таамаглалаар шинжээчдийг гайхшируулжээ.   “SpaceX” компанийн инженерүүд “Starship Super Heavy” пуужинг сансрын буудалд амжилттай буулгасан. Нэмэлт хөдөлгүүрээр тоноглосноор заасан цэгт хяналттай бууж, хөөргөх фермүүд рүү маневр хийх боломжтой болгожээ. Энэ бол “Starship” пуужингийн тав дахь туршилт юм. Хөлгийг 33 пуужинтай тэнцэх хөдөлгүүрээр тоногложээ. Хүч нь 74 меганьютон бөгөөд НАСА-гийн “Space Launch System” хөдөлгүүрээс  35 меганьютоноор илүү юм. Инженерүүдийн даалгавар бол тойрог замд олон зуун тонн ачаа хөөргөх даацтай,  пуужинг олон удаа ашиглах буюу зөвхөн түлшээ цэнэглэдэг нисэх онгоц шиг ажиллуулах явдал. Ингэснээр сансрын нислэгийн зардлыг эрс бууруулна. Элон Маск уг хөтөлбөрөө хэрэгжүүлснээр Ангараг гараг дээр шинэ суурин байгуулах амбицтай төлөвлөгөөгөө гүйцэлдүүлнэ. Түүнчлэн Америкийн сансрын агентлаг НАСА энэхүү төслийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хүмүүсийг сар руу аялуулах зорилготой “Артемис” хөтөлбөрийнхөө нэг хэсэг болгон ашиглахаар төлөвлөж байна. “Starship” хөлгийг сарны буух модулиар ашиглавал сансрын нисгэгчдэд  тойрог замд буцах, дэлхий дээр эргэн буухад хялбар болно.  Элон Маскийн компани сансрын уралдаанд манлайлах байр сууриа бэхжүүлж эхэлсэн. НАСА-тай гэрээ байгуулах гол өрсөлдөгч болох нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компани хүнд хэцүү үеийг туулж байна. НАСА сансрын нисэгчдийг тойрог замын станц руу зөөх Оросын “Союз” хөлгийг орлох сансрын хөлөг бүтээх олон тэрбум ам.долларын захиалгыг “SpaceX” болон “Боинг”компанид 2014 онд өгсөн. Улмаар “SpaceX” компани “Dragon”, “Боинг” “Starliner” төслөө эхлүүлжээ. Гэхдээ хүн төрөлхтний хөгжлийг урагшлуулах гэсэн  Маскийн хүчин чармайлтыг зарим улсын Засгийн газар дэмждэггүй. Жо Байдены  засаг захиргаа холбооны янз бүрийн агентлагуудаар дамжуулан “SpaceX”-ийн пуужин хөөргөх ажиллагааг удаашруулж, орон нутагт олгодог “Starlink” өндөр хурдны интернэтийг хүчингүй болгосон. Маск эдгээр хоригийг үл тоон АНУ-ын Харилцаа холбооны комисст хоёр дахь үеийн “Starlink” хиймэл дагуулын системийг сайжруулах,  өргөн зурвасын хандалт хийх, дэлхийг утасгүй интернетээр хангах зорилго тавьжээ. Тус компани хиймэл дагуулынхаа тойрог замын өндрийн өнцгийг 25-20 градус болгон өөрчилж, давтамжийн спектрийг уян хатан ашиглахаар төлөвлөж байна. Эдгээр өөрчлөлт нь үйлчилгээний чанарыг сайжруулах, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилготой юм. АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн мэдээлснээр 600 км-ээс бага өндөрт осолдсон хиймэл дагуулууд агаар мандалд буцаж орохдоо шатдаг бөгөөд өдөр бүр дэлхий дээр 100 тонн сансрын хог хаягдал тоосонцор хэлбэрээр унадаг. Европын сансрын агентлагийн мэдээлснээр манай гаргийг тойрон эргэлдэж буй 12500 гаруй хиймэл дагуул байдгаас ихэнх нь ажиллагаагүй болжээ. Энэ мэт хиймэл дагуулын хоцрогдол үүрэн холбооны хөгжлийг боомилсон гэж Элон Маск үздэг.  “Starlink”-ийн хоёр дахь үеийн хиймэл дагуулууд нь илүү өндөр дохионы, цацраг үүсгэх, дижитал боловсруулах дэвшилтэт технологитой. Энэ нь эцсийн хэрэглэгчдэд илүү үнэн зөв, найдвартай мэдээллийг хүргэх юм.

Жефф Безос шинэ үеийн сансрын парк байгуулна

Жефф Безос өөр гараг дээр хиймэл татах хүч үүсгэн, дэлхийтэй адил орчин нөхцөл бүрдүүлэх боломжтой гэж үздэг. Тэрбээр ахлах сургуульд байхаасаа хүмүүс сансарт гарч амьдрах боломжтой талаар ярьж олныг гайхшируулж явсан.  “Сансар  бол бидний эцсийн зогсоол” гэж тунхагласан Безос хүн төрөлхтнийг бага зардлаар сансарт зорчуулах зорилготой “Blue Origin” компаниа 2000 онд үүсгэн байгуулжээ. “Blue Origin” компани хамгийн анх “New Shephard” нэртэй пуужингаа эргүүлэн амжилттай газардуулж чадсан. “Blue Origin”, “Space X” хоёрыг нэгтгэж байгаа нэг зүйл бол дахин ашиглах боломжтой пуужин.  Жефф Безос 2025-2030 онд дэлхийн бага тойрог замд “Orbital Reef” хэмээх арилжааны станц байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү станц нь судлаач, хэвлэл мэдээлэл, жуулчин, бизнес эрхлэгчид болон бусад салбарын хүмүүст зориулагдсан сансрын бизнес парк болох юм. Ингэхдээ бичил таталцлын салбарт шинэлэг бүтээн байгуулалтуудыг нэвтрүүлэх аж. Безос энэ тухай “НАСА болон бусад сансрын агентлагууд жар гаруй жилийн турш дэлхийн тойрог замд сансрын нислэг, сансрын орон сууцыг бүтээсэн. Тэгвэл бид ойрын арван жилд эхлэх арилжааны бизнест бэлтгэж байна. Энэ бол алс холын гаргуудыг колоничлохоос ч илүү бодитой ирээдүй. Сансарт хөвөх хотуудад хүн төрөлхтний ирээдүй бий. Нэг хот гэхэд л гол мөрөн, ой мод, зэрлэг ан амьтантай байх бөгөөд тэнд нэг сая орчим хүн амьдрах боломжтой” гэжээ. Түүний компани сансрын станцыг хүн амьдрахад тохиромжтой болон шинжлэх ухааны судалгаанд шаардлагатай бүхий л модуль тусгаарлалтаар тоноглохоос гадна зах зээл өсөх тусам тэлж байхаар шийджээ.  “Orbital Reef” станц судлаачдын багт шаардлагатай бүх тоног төхөөрөмж, бүрэн тоноглогдсон лаборатори, хаалттай тусгай модуль тасалгаанууд болон бусад хэрэгтэй зүйлсээр хангана. “Дэлхий рүү харсан өргөн том цонхтой модуль тусгаарлалтууд нь аялагчдад манай гаргийн гоо үзэсгэлэнг харж, жингүйдлийн мэдрэмжийг тав тухтай орчинд бүрэн мэдрэх боломжийг олгоно. Амьдарч, ажиллах зориулалттай тасалгаанууд болон том хэмжээний люкнүүд аюулгүй, таатай орчныг бүрдүүлнэ” гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

  Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 минутын өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 17 минутын өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 25 минутын өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 29 минутын өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 1 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 1 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 1 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 1 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 3 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр