Үндэсний Статистикийн Хорооны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй онцлох ажлуудаас танилцуулж байна


Хууль, эрх зүй, эрсдэлийн удирдлагын орчныг боловсронгуй болгох 

Статистикийн тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш маш олон удаа өөрчлөгдсөн. Монгол Улсын статистикийн системд НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс 2014 онд үнэлгээ хийж, хуулийг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү үнэлгээг тус байгууллага 2024 онд шинэчилсэн билээ. Ингэснээр Статистикийн тухай хуулийг албан ёсны статистикийн зарчим, засаглалыг сайжруулах, статистикийн байгууллагын хүний нөөц, техник технологи, хөрөнгө оруулалтын найдвартай, бие даасан хараат байдлыг нэмэгдүүлэх, өгөгдлийн засаглал, өгөгдөлд хандах эрх зүйн зохицуулалт, нууцлалыг сайжруулах хүрээнд мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтарч шинэчлэн боловсрууллаа. Мөн мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, эрсдэлийн удирдлагыг сайжруулах зорилгоор 2024 онд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO 27001:2022) олон улсын стандарт үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж, хэрэгжүүлдэг түүвэр судалгаа, тооллого зэрэг бүх үйл ажиллагаандаа эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэвтрүүлсний үр дүнд мэдээллийн чанар, хамрах хүрээнд эрс шинэчлэл гарч байна. 


Статистикийн байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх 

Статистикийн үйл ажиллагааг эрхлэн явуулах үйл ажиллагаа нь хүний нөөцийн чадавхаас шууд хамааралтай. Иймд хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхыг сайжруулах чиглэлээр хүний нөөцийн сургалтын хөтөлбөр, хүний нөөцийн бодлого, цахим сургалтын систем, өгөгдөл программ, мэргэжлийн арга зүйн хүрээнд ажиллах сургалтуудыг дотоод хүчин чадал болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна. Энэ нь цаашдаа зөвхөн Үндэсний статистикийн хорооноос гадна статистикийн системд оролцогч байгууллагуудын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, улмаар өгөгдөл мэдээллийн чанарыг сайжруулахад үр дүнгээ өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна. 


Статистикийн салбарын дэд бүтцийг сайжруулах 
Салбарын дэд бүтцийг сайжруулах хүрээнд бид статистик мэдээллийг цуглуулахаас эхлээд төлөвлөх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, олон нийтэд тархаах хүртэлх бүх алхмыг цахим системд нэвтрүүллээ. Төрийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зорилгоор “Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан”, “Төрийн нэгдсэн өгөгдлийн сан” системүүдийг 2024 оны тавдугаар сард ашиглалтад орууллаа. Энэхүү системүүд нь Монгол Улсын хэмжээнд өгөгдөлд суурилсан мэдээлэл нэгдсэн уялдаатай үүсэж хөгжих суурь юм. Аливаа мэдээллийг солилцох, ил тод байдлыг хангахаас гадна цаашдаа албан ёсны статистикт тооллого, суурь судалгаа, захиргааны мэдээлэл болон бусад (гар утас, сканнер дата) мэдээллийг ашиглах үндсэн суурь дэд бүтцийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой.  



Албан ёсны статистик эрхлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох 
Мэдээллийн чанарыг үнэлэх, баримтжуулах, сайжруулах зорилгоор 2021 оны эцсээс эхлэн НҮБ, Европын статистикийн комиссоос гаргасан жишгийн дагуу албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхлэх ерөнхий загварыг үе шаттайгаар мөрдөж байна. Үүний үр дүнд статистик мэдээллийн арга, аргачлал, мэдээллийн эх үүсвэр, чанарыг төлөвлөлтөөс эхлэн боловсруулах үе шатуудад хянах, сайжруулах үйл ажиллагааг боловсронгуй болголоо. Ингэснээр статистик мэдээлэлд гарах аливаа алдаа дутагдал эрс буурч, үйл ажиллагааны үр дүн сайжирч байна. 
Түүнчлэн дэвшилтэт технологийг статистик мэдээлэл боловсруулахад ашиглах зорилгоор захиргааны мэдээллийг ашиглахаас гадна сканнер дата буюу их өгөгдөл, web scrabbing буюу цахим хуудас уншуулах аргаар зарим салбарын статистикийг тооцох, өгөгдөл нийлүүлэх замаар статистикт дүн шинжилгээ хийх, сансрын зургийг хөдөө аж ахуй, газар тариалангийн статистикт ашиглах зэрэг туршилт судалгааг хийж, зарим үр дүнг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлээд байна. 


Гадаад хамтын ажиллагаа 
Статистикийн байгууллага нь гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Статистикийн товчоонд идэвхтэй оролцож, товчооны даргаар ажиллахаас гадна бүс нутгийн хэмжээнд шинээр хөгжүүлж буй их өгөгдөл, албан ёсны статистикийн суурь зарчмуудын хүрээнд ажлын хэсэгт ажиллахын зэрэгцээ бүс нутгаа төлөөлж саналаа илэрхийлэхэд онцгой анхаарч байна. Эдгээрийн үр дүнд өнөөдөр Үндэсний статистикийн хороонд олон улсын байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд албан ёсны статистик мэдээллийг сайжруулах, “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх, статистикийн салбарыг бэхжүүлэх, албан хаагчдыг чадавхжуулах зэрэг хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч байна. 


Түүхэн статистик 
Статистикийн салбарын 100 жилийн ойн хүрээнд  Монгол Улсын түүхэн статистикийг бий болгох зорилгоор 1918-1991 он хүртэлх нийт 45 эмхэтгэл, 105 статистик үзүүлэлтийг цахим хэлбэрээр татан авах боломж бүрдүүлж, “Түүхэн статистик” цэсийг 2024 оны гуравдугаар сард ашиглалтад орууллаа. Цаашид Шинжлэх Ухааны Академитай хамтарч Монгол Улсын хүн, малын тооны статистик мэдээллийг 1700-аад оны үеэс эхлэн харах боломж бүхий судалгааны ажил эхлэхээр төлөвлөж байна. Ингэснээр олон зуун жилийн түүхтэй Монгол Улсын статистик тоон мэдээллүүд шинжлэх ухааны арга, аргачлалынхаа дагуу хэрэглэгчдэд хүрч, үүнд үндэслэн судалгаа шинжилгээ, урт хугацааны бодлогын ажлууд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.  

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
1
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 3 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 4 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 7 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 19 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр
“Дисней”-ээс төрсөн гүнж Өчигдөр