Хүүхдийнхээ нэг насны төрсөн өдрийг тэмдэглэх ресторан, энтертаймент хөтөлбөр, хөтлөгч, мэргэжлийн зурагчин, чимэглэл, үлгэрийн баатруудын эрэлд одож байна уу. Тал бүр тийшээ утас цохиж, цаг заваа барж суугаа юм биш биз. Та хайсан бүх үйлчилгээгээ нэг дороос цогцоор нь хамгийн хямд тарифаар заримыг нь бүр үнэ төлбөргүй авах боломж байна. Тиймээс уншигч таны цаг зав, эдийн засгийг хэмнэх үүднээс бид энэ удаагийнхаа дугаарын сурвалжилгаар “A&G happy dream life” компанийг онцлон танилцуулж байна.
Угтахаас үдэх хүртэл бүх үйлчилгээг тэд хариуцна
Тус компани “A&G entertainment”, “A&G restaurant”, “A&G catering” үйлчилгээ үзүүлдэг. Рестораны тухайд тэд нэг насны төрсөн өдөр, хурим, сэвлэг, одонгийн найр буяны цайллага, цэцэрлэгийн хүүхдүүдийн арга хэмжээ, ерөнхий боловсролын сургуулийн үсэглэлийн болон төгсөлтийн баяр, шинэ жил гээд бүх төрлийн тэмдэглэлт арга хэмжээний захиалга хүлээн авч, угтахаас үдэх хүртэлх бүх үйлчилгээг хариуцан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулаад багагүй хугацааг үджээ. Үйлчлүүлэгчид ганцхан зарчим, дүрэм мөрдөх ёстой. Тэр нь согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Учир нь, тус ресторан хүүхдийн тодотголтой. Өөрөөр хэлбэл, тухайн газрын талбай, орчин нөхцөл хүүхдийн стандартыг бүрэн дүүрэн хангахаас гадна хүүхдийн хоолны мэргэшсэн мэргэжлийн тогоочтой. Тийм ч учраас хүүхдийн арга хэмжээ огт тасрахгүй, үйлчлүүлэгчид ч сэтгэл хангалуун гардгийг тэдний цахим хуудаснаас харж болохоор. Угтан авч, үдэн гаргах хүртэлх бүх шатны үйл ажиллагаа, үйлчилгээг тэд хариуцан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байгааг харахад үнэхээр амар санагдаж байлаа.
Тэд хамгийн анх “A&G entertainment”-ийг 2018 онд гурван хүнтэй байгуулсан бол өдгөө 25 хүнтэй болжээ. Тус энтертаймент оюуны өмчтэй бөгөөд тоглолт үзүүлбэрүүд нь давтагддаггүй гэдгээрээ онцлогтой аж. Энэ хамт олон төд удалгүй 2020 онд 150 хүний багтаамжтай хүүхдийн “A&G restaurant”-ыхаа үүд хаалгыг нээж байсан бол өдгөө хоёр салбартай болж өргөжсөн байна. Ингэснээр дээр дурдсан бүх төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх бүрэн боломжтой болжээ.
Бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломж
Тус газрын тариф хамгийн хямд, бас тодорхой хөнгөлөлттэй, тэр ч бүү хэл заримыг нь үнэ төлбөргүй санал болгодог гэхээр итгэмээргүй. Гэхдээ л энэ үнэн. Жишээлбэл, төрсөн өдрийн баярын захиалга өгөхөд чимэглэл, зурагчин, хөтлөгч, дуу, бүжгийн хамтлаг гээд энтертаймент хөтөлбөр болон үлгэрийн баатрууд үнэгүй. Харин хурим, одонгийн найр, шинэ жил зэрэг томчуудад зориулсан тэмдэглэлт арга хэмжээний захиалга дээр “A&G entertainment” хөтөлбөрийг 50 хувийн хямдралтай үнээр санал болгодог байна.
Ингэхдээ бүх үйлчилгээгээ үйлчлүүлэгчдийнхээ хүсэл, сонголтод нийцүүлэн нэр төрлийг нь нэмэх, хасах зэргээр уян хатан сонголт санал болгодогт хүмүүс ам сайтай байлаа. Өөрөөр хэлбэл, рестораны үйлчилгээ болон энтертаймент хөтөлбөрийг хамтад нь авах, эсвэл аль нэгийг нь сонгох боломжтой юм. Тус хамт олны үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээний тод бөгөөд содон чимэг нь хүүхэлдэйн киноны баатрын дүр байлаа. Тэд хүүхдүүдийн үзэх дуртай киноны баатруудын хувцсыг өөрсдөө урлаж, өмсөөд хүүхэд багачуудыг хөгжөөн баясгаж байгаад үйлчлүүлэгчид хамгийн дуртай, мартагдахааргүй мөч болон үлддэг байна. Тийм ч учраас тус хамт олны үзүүлж буй үйлчилгээ бүрийг хүүхэлдэйн киноны баатрын дүр үнэ төлбөргүйгээр чимж явдаг байна. Тухайлбал, өнгөрсөн онд “A&G catering” буюу явуулын хоолны үйлчилгээ нэвтрүүлж, энэ төрлийн захиалга өгөхөд мөн л хүүхэлдэйн киноны алдартай баатруудаа дагалдуулан явуулдаг жишиг тогтоожээ.
Тус рестораны ажилтан, зөөгч нар хүүхдүүд байдаг нь бас л шинэлэг санагдлаа. Согтууруулах ундаа худалдан борлуулахгүйгээс гадна цагийн уян хатан зохицуулалттай учраас хүүхдүүд хичээлээ тарж ирээд ажиллах боломжтой. Мөн энтертаймент хөтөлбөртэй үед тэд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу дуулж бүжиглэх, хүүхэлдэйн киноны баатрын баг өмсөж, хүүхэд багачуудыг хөгжөөх дуртай гэнэ.
Тогтвортой, нэг үнийн бодлого
Хүүхдийн рестораныхаа үүд хаалгыг анх нээхдээ тогтоосон үнийн тарифаар одоо хүртэл үйлчилж байгаа нь анхаарал татав. Тус газар хоолны цэсний үнэ тарифаа хамгийн анх том хүн 49 мянга, 59 мянга төгрөг, хүүхэд 30 мянган төгрөг гэж тогтоож байжээ. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч өдгөө энэ үнэ тарифаараа үйлчилсээр. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш сар, өдрөөр нэмэгдсээр, түүнийг дагаж үйлчилгээний газрууд ч үйлчилгээнийхээ үнэ хөлсийг өсгөсөөр байхад “Танайх яагаад...” гэдэг асуулт өөрийн эрхгүй амнаас унав. Үүнд “A&G happy dream life” компанийн ерөнхий захирал Г.Энхмандах “Бидний энтертаймент хөтөлбөрийг авдаг байсан үйлчлүүлэгчдээс маань “Та нар өөрсдөө ресторантай болвол бид нэг газраас цогц үйлчилгээ авах боломжтой болно” гэдэг санал хүсэлт удаа дараа ирж байсан. Тиймээс бид хүүхэд багачууд, үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан ресторанаа нээсэн. Бидний зорилго ашиг орлого бус бүх шатны хүмүүст тэгш, хүртээмжтэй хүрч үйлчлэх учраас нэг үнийн бодлогыг тогтвортой барихыг хичээж байгаа. Өнөөдрийг хүртэл оршин тогтнож, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь гэр бүлийн гишүүн бүрийн оролцоо, итгэл сэтгэл юм. Манай охин үндэсний бүжгийн “Домог” хамтлагийн удирдагч багш, мөн хүргэн маань ерөөл магтаал, хуур гээд тэд энэ төрлийн үзүүлбэрүүдийг хариуцдаг. Харин рестораны тухайд манай эхнэрийн дүү зочид буудал, зоогийн газрын чиглэлээр мэргэшсэн мэрэгжилтэн учраас тэр чиглэлийн асуудлыг хариуцахаас гадна манай дунд охин хүүхдийн мастер тогооч мэргэжилтэй. Ингээд мэргэшсэн баг хамт олон бүрдэж, үйлчилгээ, үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд явуулах бүрэн боломжтой болж байгаа юм” хэмээн хариулав.
Зорилтот бүлгийнхэнд тусламжийн гараа сунгадаг уламжлалтай
Ашиг орлогоос илүү хүүхэд багачууд, хүмүүсийг баярлуулах нь тус хамт олны туйлын хүсэл. Тийм ч учраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон хүүхдийн асрамжийн газруудад гараа сунган туслахын зэрэгцээ Цагаан сар, наадам зэрэг томоохон тэмдэглэлт баяраар энтертаймент хөтөлбөрөө толилуулж, бэлэг баридаг уламжлалтай болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Бяцхан сувд” төвийнхнийг оны өмнө автобустай аялал зохион байгуулахад өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан халуун хоол, цайгаар үйлчилжээ. Мөн тун удаагүй хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн хамт ресторандаа хүлээн авч, энтертаймент хөтөлбөрөө толилуулахын зэрэгцээ хоол цайгаар үнэ төлбөргүй үйлчлэхээр бэлтгэл ажлаа базаан эхэлсэн тухай сонсоход тэдэнд баярлах бас бахархах сэтгэл төрсөн юм.
Г.Энхмандах: 32 үндэстэн ястны хувцсыг урлаж, өвийн бүтээл бий болгоно
“A&G happy dream life” компанийн хамт олон хүүхдийн рестораныхаа гурав дахь салбарыг нээхээр бэлтгэл ажлаа базааж эхлэхээс гадна хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртжээ. Учир юу гэвэл, олон жил бодож төлөвлөн боловсруулсан төслөө Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих газартай хамтарч бодит ажил хэрэг болгохоор болсонд баяртай байгаагаа тус компанийн ерөнхий захирал Г.Энхмандах хуваалцсан юм. Тэрбээр “Монголд хүүхэлдэйн киноны үлгэрийн баатруудын дүрийг бүтээж эхлээгүй байх үед хүсэл сонирхлынхоо дагуу оцон шувуу, усны үхрийн тугал, нохой гэсэн бүтээл анх хийж байлаа. Тэр бүтээлээсээ, мөн хүмүүсийн сэтгэлийн үгээс урам зориг, эрч хүч авч, энэ төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр шийдсэн. Хүүхдүүдэд бэлэг өгөөд орхих биш хүүхэлдэйн киноны баатрын дүрд хувирч, тэднийг хөгжөөн баягах нь тэдэнд илүү их баяр хөөр, аз жаргал бэлэглэдэг. Би анх поророгийн багийг урлаж, өөрөө түүнийгээ өмсөж жүжиглээд л хүүхэд багачуудыг баясгадаг байлаа шүү дээ. Хүүхдүүдийн инээж баярлаж буйг харах төдийд л бөөн эрч хүч, сайхан энерги авдаг юм. Манайд одоо Монголд байхгүй үлгэрийн баатрууд олон бий. Хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатруудыг 3D хэлбэрээр авч, цех дээрээ урладаг” гэлээ.
Төслийнхөө тухайд тэрбээр “Монгол Улсын 32 үндэстэн ястны хувцсыг иж бүрнээр урлаж, өвийн бүтээл бий болгох гэж байгаа юм. Жишээлбэл, захчин хүн ийм хувцас өмсдөг, ингэж ярьж, дуулж бүжиглэдэг, ийм дүр төрхтэй хүн байдаг гэдгийг хүүхэлдэйн урлагаар дамжуулан гаргаж ирэх юм. Ингэснээр зөвхөн хүүхэд багачуудад танин мэдүүлэх бус аялал жуулчлалд ашиглах, цаашлаад Монгол Улсын нүүр царай болохуйц өвийн том бүтээл болно” хэмээгээд тогтвортой тууштай үйл ажиллагаа явуулж буйн цаад хүч нь хүүхэд багачуудын инээд баяр хөөр, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, дахин ирж буй итгэл гэдгийг тодотгон хэлж, талархаж буйгаа үүгээр дамжуулан илэрхийллээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (2)