С.Агиймаа: Бид дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн импортолж байна


Монголчуудын дунд хэрэглэж дассан гүүний сүүг исгэж хийдэг айраг гэдэг ундаанаас огт өөр арвай буудайнаас гаргаж авдаг шар айраг үйлдвэрлэх тухай яриа гарч 1937 онд Туул голын эрэг дээр тэрхүү ундааг үйлдвэрлэх жижиг цех ажиллаж эхэлсэн түүхтэй. Анхны шар айргийн цехийг Чехээс ирсэн мэргэжилтэн удирддаг байсан бөгөөд ажилчид нь голын усыг зөөж, том тогоон дор гал түлж шар айргаа урт шанагаар тасралтгүй хутгаж чанадаг байсан гэдэг. Монголчуудад шар айргийг таниулах зорилгоор үнэгүйгээр гэрт нь хүргэж өгдөг байсан нь түүх болон үлджээ. Өнөөдөр монголчууд гадаад болон дотоодын олон нэр төрлийн шар айргийг дэлхийн бусад ард түмний нэгэн адил хэрэглэж заншсаны зэрэгцээ тухайн бүтээгдэхүүний тухай мэдлэг, соёлч хэрэглээ төлөвшин тогтож байна. Монголчуудын хэрэглээнд бас нэгэн шинэ төрлийн шар айраг орж иржээ. Шинэ бүтээгдэхүүний талаар бид “Soole Mongolia” компанийн захирал С.Агиймаатай ярилцлаа.

 

-“Сооле” брэнд оны онцлох аж ахуйн нэгж, хувь хүн шалгаруулдаг “Grand awards”-ын шилдэг хүнс номинацийн эзэн болжээ, танд баяр хүргэе. Эхлээд та уншигчдад брэндийнхээ нэрийн утгийг тайлж өгнө үү?

-“Сооле” гэдэг БНХАУ-д нэрд гарсан том групп компани юм л даа. Нэрийн тухайд Франц гаралтай үг учраас дуудлагын хувьд бидний бичиж хэрэглэж байгаагаас арай өөр. Итали, Франц хүн л биш бол тухайн дуудлагаар дуудах ярвигтай учраас бид өөрсдийнхөө хэлэнд тохируулаад ийн нэрлэх болсон юм. Бид БНХАУ-ын “Сооле” компанийн бүтээгдэхүүн болох дарс, хоол амтлагч, шар айргийг импортолж хэрэглэгчдийнхээ сонголтод өргөн барьж буй учраас тухайн нэрээр брэндээ нэрлэх нь зүй ёсны хэрэг.

-Хэрэглэгчдийн сонголтод өргөн барьж байна гэдэг үг их таалагдлаа. Та бүхэн бидний сонголтод ямар онцлогтой бүтээгдэхүүн санал болгож байна вэ?

-“Сооле” брэндийн шар айраг Хайнань арлын цэвэр цагаан перец, шилмэл сортын арвай, улаан буудайн охь, зөрөг цэцгийн таатай амтуудыг хослуулсан онцгой жороор бүтээгдсэн. Яагаад онцгой жор гэж байгаа юм гэхээр уламжлалт анагаах ухааны өвөрмөц  жор орсон учраас бид ийн тодорхойлоод байгаа юм. Шар айраг исгэхэд орц найрлага маш чухал шүү дээ. “Сооле” брэндийн шар айраг шүлтлэгийн түвшин өндөртэй.

-Шар айраг үйлдвэрлэхэд ус нэлээд чухал үүрэгтэй гэж боддог. "Сооле" брэндийн шар айрагны үйлдвэрлэлд ямар ус хэрэглэдэг юм бол?

-Уух гэдэг ангилалд багтсан ус бүр шар айраг исгэхэд тохиромжтой гэсэн үг биш. Тэр тусмаа дээд зэрэглэлийн шар айраг исгэхэд усны химийн найрлагыг шалгахыг шаарддаг. Стандартын дагуу шар айраг исгэхийн тулд эрүүл мэндэд хор нөлөөгүй, ундны усны чанарын шаардлага хангасан усыг ашиглана шүү дээ. Шар айраг исгэхийн тулд усны химийн найрлагын тодорхой элемент, шинж чанарыг тогтоосон хязгаарт барих нь чухал. Сооле брэндийн шар айргийг 400 метрийн гүнээс татсан булгийн усаар үйлдвэрлэдэг учраас шүлтлэгийн түвшин өндөртэй байдаг. Тийм болохоор хэрэглэгчийн элгэнд очих ачааллыг бууруулж өгдөг гэсэн үг.

-Найрлагад нь орсон цагаан перецний ашиг тус юунд байна. Амт чанар ч юм уу, анагаах увдисын хувьд хүний биед ямар ашиг тустай юм бэ?

-Найрлагад ордог цагаан перец нь халуунаа барих шинж чанартай учраас хүний биеийн дулааныг хадгалдаг. Бидний өдөр тутам хоолондоо сонгон хэрэглэдэг хар перецнээс өндөр антиоксидант шинж чанартай байдаг учраас шар айраг уухаар таргална гэдэг айдсаас хамгаалж шартахын зовлон үзэхгүй стресс бууруулна гэсэн үг. Цагаан перецтэй шар айраг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж бие дахь хорт бодисыг гадагшлуулдгаараа давуу талтай. Шингэнийг биед тогтоон барих эрдэстэй бүтээгдэхүүн учраас хэрэглэгч шингэн алдана гэж айх шаардлагагүй.

-Шар айрагны үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохидог улс гүрнүүд бий. "Сооле" шар айргийг ямар технологиор үйлдвэрлэж байгаа вэ?

- "Сооле" брэндийн шар айраг Герман технологиор, гар аргаар үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн. Шар айрагны нэн эртний соёл, түүхтэй улс шүү дээ. Хэдэн зуу, магадгүй мянган жилээр шалгагдаж, туршигдаж ирсэн технологид хүн төрөлхтөн итгэж хэрэглэдэг учраас манай компани итгэж борлуулах эрхийг нь авсан хэрэг. "Сооле" шар айраг бол цоо шинэ бүтээгдэхүүн. Анх 2023 онд үйлдвэрлэгдэж БНХАУ-ын зах зээлд танилцуулсан байдаг ч нийтээр хэрэглэдэг бүтээгдэхүүн биш.

-Ямар учраас нийтээрээ хэрэглэхгүй байгаа юм бэ. Төдийлөн танил болоогүй учраас гэж ойлгож болох уу?

-Танил болоогүй бүтээгдэхүүн гэж хэлэхэд учир дутагдалтай. Тусгайлан цөөн тоогоор үйлдвэрлэгддэг. Зөвхөн “Сооле” брэндийн дарс, хоол амтлагч, шар айраг зэргийг хэрэглэдэг хүмүүст тусгайлан хүргэгддэг бүтээгдэхүүн учраас гэж тайлбарлавал онох болов уу. Эдгээр бүтээгдэхүүнийг тусгай аппликейшнд бүртгэлтэй хүмүүс захиалга өгснөөр гэртээ хүргүүлэн авах боломжтой байдаг. Яагаад тусгай аппликейшнээр худалдаа хийдэг юм бэ гэвэл эдгээр нь дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд юм л даа. "Сооле" шар айргийг гэхэд л эрүүл мэнддээ хайртай, арчаатай хүмүүс хэрэглэдэг гэж ойлгож болно.

-Нэлээд өндөр зэрэглэлийн хэрэглэгчтэй бүтээгдэхүүн гэж ойлгогдож байна. Монголд яг ийм өндөр зэрэглэлийн хэрэглэгчдийн таашаалд зориулан тусгай хүргэлтээр борлуулахаар орж ирж байна уу эсвэл бусад бүтээгдэхүүнтэй адил худалдааны төвүүдээр худалдаалж байна уу?

-Монгол Улс хүн ам цөөнтэй учраас бид тусгайлсан үйлчилгээнд зориулсан бүтээгдэхүүн гэдэг агуулгаар маркетингийн чиглэлээ боловсруулсангүй. Юуны өмнө нийт хэрэглэгчдэдээ таниулъя. Худалдааны төвүүдээр арилжаалагдаж байгаа ч аль хэдийнэ манай бүтээгдэхүүний хэрэглэгч болсон ресторан, лоунжууддаа захиалгын дагуу хүргэсээр байгаа.

-"Сооле" брэндтэй хэрхэн холбоо тогтоов. Дотооддоо ч хязгаартайгаар борлуулдаг дээд зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүнийг оруулж ирэх үүд хаалгыг нээхэд нэлээд хүчин чармайлт шаардсан байх гэж бодогдоод асууж байгаа юм?

-Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь тодорхой тоонд баригдаж байдаг нь дэлхийн нийтлэг жишиг. Гэхдээ биднийг дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй гэсэн хууль хаана байна. Манай компани өөр чиглэлээр БНХАУ-ын компаниудтай олон жилийн түншийн харилцаатай явж ирсэн. "Сооле" брэндийн захирлууд миний тэр бизнесийн түншүүдийн маань нэг. Олон жил түншийн харилцаатай явж ирсэн хүмүүс биесдээ итгэлтэй, найзын харилцаатай болчихдог шүү дээ.

-Хэрэглэгчдийн зүгээс танд тавьж байсан хамгийн олон асуулт юу байна. Бид чинь гүүний л айргаа мэддэг улс шүү дээ?

-“Сооле” брэндийн шар айраг шүүлтүүргүй төрлийнх. Өвөрмөц, амьд шар айраг. Шүүлтүүргүй шар айраг болгон шилнийх нь дор тунадас үүсдэг. Энэ тунадасыг бид “Булингартай” гэж нэрлэдэг. Хэрэглэгчид маань тэрхүү булингар, тунадасыг хараад “Энэ шар айраг муудсан байна уу” гэж асуудаг л даа. Европын орнууд ч юм уу, дэлхийн бусад улс орны бодвол бид шар айраг үйлдвэрлэлийн тун богинохон түүхтэй, маш бага хэрэглээтэй улс шүү дээ. Тийм болохоор энэ тунадасыг шар айрагны өөрийнх нь шинж чанар гэдгийг мэддэггүй.

-Ярилцсанд баярлалаа.

 ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24635/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2 цагийн өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 3 цагийн өмнө
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 3 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг танил… 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 2025/03/31
Дуурийн хатан хаан 2025/03/31
Доктор Л.Түдэвийн долоон үг... 2025/03/31
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 2025/03/31
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 2025/03/31
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 2025/03/31
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 2025/03/31
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 2025/03/31
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 2025/03/31
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 2025/03/31
Арена: Серена Уильямс 2025/03/31