А.Энхбаяр: “Блю Скай Кашемир” ноолуур будах, нэхэх технологийн жишиг тогтоосон


“Блю Скай Кашемир” компанийн  Үйлдвэр, Удирдлагын газрын захирал А.Энхбаяртай ярилцлаа.

-Монгол ноолуур дэлхийн  тансаг зэрэглэлийн брэндүүдийн үндсэн түүхий эд билээ. Энэ утгаараа манай улсад олон үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр бүгдээс танай компани хэрхэн ялгардаг вэ?

-Ноолуур бол маш зөөлөн дулаахан тансаг зэрэглэлийн түүхий эд. Монгол Улсын оршин буй цаг уурын нөхцөл байдал дээд зэрэглэлийн чанартай ноолуур бэлтгэх эх үүсвэр, давуу тал болдог. Ноолуур, ноосны ширхэг амьд учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүний биед  тааламжтай мэдрэмж төрүүлдэг, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.  Тиймээс тансаг зэрэглэлийн хувцас загварын үндсэн  түүхий эд болдог. Амьд ширхэгт гэж тодотгож байгаа нь ямаанаас самнаж, хониноос хяргаж авдагт оршино. Малын гаралтай бусад түүхий эд болох мах, арьс, яснаас ондоо.    Монголчууд их хувь заяатай, азтай хүмүүс учраас  тансаг, цэвэр  ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн ханшаас хамаагүй хямд үнээр авч хэрэглэж байна.  Үндэсний баяруудаар үндэсний брэндүүд бүтээгдэхүүнээ хямдруулдаг нь дотоодын хэрэглэгчдэдээ өгч буй бэлэг юм.  Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэгч улс гэдэг утгаараа хаана ч байхгүй хямд үнэ санал болгодог.  Монголд олон үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг ч бүгд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Нийт бэлтгэж байгаа түүхий ноолуураа  дотооддоо 100 хувь  боловсруулж өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал улсынхаа хөгжилд  хувь нэмэр  оруулна. Бусад үйлдвэртэй кластераар хамтарч ажиллах зорилгоор 2008 онд “Блю Скай Кашемир” цогц үйлдвэрээ байгуулсан.  Манайх бусад  үйлдвэртэй хамтарч ажилладгаараа онцлог.


-Хамтын ажиллагааныхаа талаар тодруулж, тайлбарлана уу?

-“Блю Скай Кашемир” бусад үйлдвэртэй дараах байдлаар хамтарч ажилладаг. Ноолуур, ноосыг хүссэн өнгө, хэмжээгээр будах, самнасан ноолуураар ээрмэл утас үйлдвэрлэж өгөх, бүх төрлийн нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж өгөх зэргээр хамтран  ажилладаг. Бүх талаар кластераар хамтарч ажиллаж чаддаг учраас салбартаа ялгардаг.

-Үйлдвэрлэлийн чанарт тоног төхөөрөмжийн үзүүлэлт нөлөөлдөг байх. Танайх аль улсын ямар тоног төхөөрөмж ашиглаж байна вэ?

-Чанарт нөлөөлөх гол үзүүлэлтүүдийн нэг бол яах аргагүй тоног төрхөөрөмж.  Манай үйлдвэр Итали, Герман, Япон улсын  тоног төхөөрөмжүүд ашигладаг учраас эцсийн бүтээгдэхүүн чанартай гардаг. Түүнчлэн   Европын RICH стандартын чанарын шаардлага хангасан “Hutsman” будаг хэрэглэж байна.


-Танай нэрийн дэлгүүрээр ороход тод өнгө, минимал загвараараа онцгой санагддаг.  Улирлын коллекциос гадна үндсэн загвартаа баримталдаг зарчим бий юу?-Манайх хүний биед сөрөг нөлөөгүй, өмсөхөд чөлөөтэй, биед эвтэйхэн, суулт сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчимтай. Илүү дулаахан,  сэтгэлд таашаал өгөх мэдрэмж төрүүлэхүйц байхаар үйлдвэрлэхийг зорьж байна. Хамгийн гол нь улиралдаа тохирсон бүтээгдэхүүний зузаан нимгэнийг анхаарч худалдан авахыг хэрэглэгчдэд санал болгодог. Хавар, намар, зуны сэрүүхэнд нөмрөх нимгэн шааль, алчуур, ороолт, хүйтэнд  дулаан байлгах бүтээгдэхүүн санал болгодог.

-Үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа дотоодын хэрэглэгчдэдээ зориулсан үйлчилгээ, сонголт байдаг уу?

-Үндэсний үйлдвэрийн гол бүтээгдэхүүн гэдэг утгаараа хэрэглэгчдэдээ илүү ойр найрсаг үйлчлэхийг зорьж ажилладаг. Дотоодын худалдан авагчдад зориулсан гол үйлчилгээ гэвэл улирлын болон уламжлалт баяруудын хямдрал байна.  Цагаан сарыг угтан 70 хүртэл хувийн бодит хямдрал зарлаж хэрэглэгчдэдээ бэлэг барьсан.

-Ер нь танай үйлдвэр жилд хэчнээн тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай вэ?

-“Блю Скай Кашемир” кластераар хамтарч ажиллах үндсэн зорилготой байгуулагдсан учир ноос, ноолуур угаах, хялгас ялгах анхан шатны дамжлагагүй. Бусад үйлдвэрийнхээ угааж,самнасан цэвэр ноос, ноолуураар бүтээгдхүүн үйлдвэрлэж хамтарч ажилладаг. Кластераар хамтарч ажиллаж байж бүх үйлдвэрүүд зэрэг өсөж хөгжинө. Манай будах үйлдвэр жилд 150-200 тн ноос, ноолуур будах, ээрэх үйлдвэр 60 тн орчим ноолууран утас үйлдвэрлэх, нэхэх үйлдвэр 350 мянган уртааш метр  нэхмэл бүтээгдэхүүн, сүлжмэлийн үйлдвэр 60 мянга орчим, зөөлөн оёдлын үйлдвэр 2600 ширхэг пальто үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Ноолуур, ноос бол эко бүтээгдэхүүн. Өргөн зургаараа байгальд ээлтэй байх зарчим баримтлан ажилладаг уу?

-Монголчууд эртнээс байгальдаа ээлтэй эх дэлхийгээ шүтэж амьдрахыг оршихуйн гол зарчмаа болгож  ирсэн. Энэ зарчим аль ч цаг хугацаанд мөнхөд үргэлжлэх ёстой гэж боддог. Манай үйлдвэрээс байгаль хордуулах хаягдал гардаггүй.  Бид  өвөг дээдсийнхээ уламжлалыг мөрдлөг болгож ажилладаг эко үйлдвэр. Байгальд ээлтэй гэхээр нүсэр ажлууд хийх ёстой гэж ойлгох нь өрөөсгөл,  жижиг хэрнээ өгөөжтэй байх нь чухал. Манай хамт олон ус, цахилгаан, дулаан хэмнэх ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. Байгальд ээлтэй шинэ технологи,  тоног төхөөрөмжүүдийг ашиглахыг чухалчилдаг. Ингэснээр эргээд эх дэлхийдээ өгөөжөө өгөх юм. Тиймд бид байгальд бас хүндээ ээлтэй үйлдвэр байхын төлөө ажилладаг.  

-Салбартаа тогтоосон “Блю Скай Кашемир”-ийн сайн жишгээс дурдана уу?

-Салбартаа олон жишиг тогтоосон. Хамгийн гол нь манай  хамт олны бүрдүүлсэн эерэг уур амьсгал. Ямар нэгэн шалтгаанаар манай үйлдвэрээс гарсан ажилтнууд эргээд ирдэг.  Нас, хүйс харгалзахгүй ажилд авсан хүнээ хурдан хугацаанд дадлагажуулахаас гадна хамт олонтойгоо дасгах нь чухал. Хүний нөөцөөс ажилтнуудынхаа ур чадварыг өсгөх, хөгжүүлэхийг хичээдэг. Компанийн тухайд ноолууран утас, ноолуур будах зэрэг технологийн жишиг тогтоосон.  Мөн нэхмэл бүтээгдэхүүнээр манай үйлдвэр дотооддоо тэргүүлдэг. Хонины ноосон нэхмэл бүтээгдэхүүнийг онцолж болно. Манай жишгээр бусад үйлдвэр гадаад болон дотооддоо захиалга авч хамтран ажилладаг.


-Бизнесийн зарчмаар алсын хараагаа тэлж ирсэн байх. Танай компанийн хэтийн зорилгоор ярилцлагаа өндөрлөх үү?

-Олон зорилго байна. Монгол ноолууран бүтээгдэхүүн дэлхийд танигдаад, зах зээлд гарсан.  Одоо бид монгол хонины ноосон бүтээгдэхүүнээ олон улсад таниулах том зорилго тавилаа.  Би энэ салбарт 26 дахь жил тасралтгүй ажиллаж байна. Монголчууд хонины ноосон бүтээгдэхүүнийг олон жилийн өмнөх шиг ширүүнээр л төсөөлдөг. Манай хамт олон технологио сайжруулж, хонины ноосыг  ноолуураас дутахааргүй зарим бүтээгдэхүүнийг дүйцэхүйц хэмжээнд үслэг зөөлөн боловсруулж эхэллээ. Гадаад, дотоодын хэрэглэгч нар ч гайхширсан шүү. Арабууд, ОХУ зэрэг улсаас хонины ноосон бүтээгдэхүүн захиалгаар  хийлгэдэг. Манай хамт олны  үйлдвэрлэсэн хонины  ноосон бүтээгдэхүүний чанар дээд зэрэгт хүрсэн учир авч хэрэглэж үзэхийг санал болгож байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24638/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2 цагийн өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 3 цагийн өмнө
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 3 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг танил… 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… Өчигдөр
Дуурийн хатан хаан 2025/03/31
Доктор Л.Түдэвийн долоон үг... 2025/03/31
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 2025/03/31
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 2025/03/31
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 2025/03/31
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 2025/03/31
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 2025/03/31
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 2025/03/31
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 2025/03/31
Арена: Серена Уильямс 2025/03/31