Гашуунсухайт боомтоор ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ


Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан нараар ахлуулсан ажлын хэсэг боомтын нөхцөл байдал, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, ачаа тээврийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн хилийн боомтуудад ажиллалаа.

Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Б.Дүгэржав нарын удирдлагын баг багтаж ажилласан юм.

Компанийн зүгээс хил дамнасан төмөр замын холболтын ажлын явц, боомтын нэвтрүүлэх хүчин чадал, тэр дундаа төмөр замын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр танилцуулга мэдээллийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өглөө. “Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг жигд, тасралтгүй явуулж байгааг танилцуулгын үеэр онцолсон юм.
Сүүлийн үед нүүрс тээврийн хэмжээ буурч, экспортод сөргөөр нөлөөлж буй тул Засгийн газрын гишүүд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг судлан, холбогдох арга хэмжээг авах чиглэлээр хэлэлцлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 3 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 5 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 17 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр
“Дисней”-ээс төрсөн гүнж Өчигдөр