Чингис хаан одонт, академич Д.Доржготовт хоёр өрөө байр олголоо


Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн.

Академич Д.Доржготовт Боловсрол, шинжлэх ухааны сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болон эрдмийн хамт олон нь хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” одонг мялаан хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгалаа.

Хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан. Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулсан зэрэг олон амжилтыг нь шинжлэх ухааны салбар үнэлж байгаа юм. Академич Д.Доржготов болон түүний шавь нар нийслэлийн хөрс болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НЗДТГ-тай нягт хамтран ажилладаг.

Монгол Улс авьяас чадвар, хүч чадлаас илүү "ОЮУНЫ ХӨДӨЛМӨР"-ийг цаашид энэ мэтээр үнэлэх болно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ үеэр онцолж байлаа.

Эх сурвалж: БШУЯ


Чингис хаан одонт, академич Д.Доржготовт хоёр өрөө байр олголоо
Чингис хаан одонт, академич Д.Доржготовт хоёр өрөө байр олголоо
Чингис хаан одонт, академич Д.Доржготовт хоёр өрөө байр олголоо
Чингис хаан одонт, академич Д.Доржготовт хоёр өрөө байр олголоо
Чингис хаан одонт, академич Д.Доржготовт хоёр өрөө байр олголоо
Чингис хаан одонт, академич Д.Доржготовт хоёр өрөө байр олголоо
Чингис хаан одонт, академич Д.Доржготовт хоёр өрөө байр олголоо

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 6 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 11 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 12 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 14 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 14 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр