МАН: Аялал жуулчлалаас олсон орлогыг орон нутаг авна



УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх гэж буй юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.Хуралаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Аялал жуулчлалын тухай хуулийг МАН-ын бүлгээс дэмжиж байна. Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийг төслийг өргөн барьж байгаа. Тухайлбал, Зөвшөөрлийн, Ан агнуурын, Төсвийн, Иргэний агаарын тээврийн тухай хууль гэх мэт. Бас үүнтэй хамт Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр, тааварт бооцоот тоглоомын тухай хуулийг өргөн мэдүүлж байгаа. Энэ хуулийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Тэр байтугай энэ ондоо багтааж, хуулийг батлах нь зүйтэй гэж үзсэн.

Сонгуулийн тухай хуулийг бид зургадугаар сарын 1-нээс өмнө баталсан байх ёстой. Үндсэн хуульд заахдаа "Сонгуулийн журмыг хуулиар тогтоож, хуулийг сонгууль болохоос нэг жилийн өмнө батална" гэж заасан. Тийм учраас ирэх оны зургадугаар сарын 10-наас өмнө бид энэ хуулийг батлах ёстой. Тиймээс тодорхой хүрээнд ажлын хэсэг гарч, бэлтгэж байгаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Монголд 2019 онд 580 мянган гадаадын жуулчин хүлээж авч, 610 орчим сая ам.долларын орлого олсон. Цар тахлын дараа нэгдсэн статистик гараагүй байна. Бид 2019 онд ДНБ-ий зургаа орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байсан. Цаашид үүнийг 30 хувьд хүргэх зорилтыг тавьж, Ерөнхий сайдын санаачлагаар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж буй.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ирэх жуулчдад хэд хэдэн мессеж өгөх зорилготой. Нэгдүгээрт хамгийн сайн нөхцөлтэй визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлах. Хоёрдугаарт, Монголд ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага байх. Энэ хоёрыг мессежийг гадаадыг жуулчдад өгөх юм. Нийт 33 зүйл, таван бүлэгтэй хууль.

Тусгай зөвшөөрөлтэй тур оператор аж ахуй нэгжүүд ажиллаж, хуулийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангаж, аялуулна. Тухайн орон нутгаас аяллын маршрутыг батална. Аялал жуулчлалаас олсон орлогыг орон нутаг авна. Аялал жуулчлалын шинэ санг байгуулж, дөрвөн чиглэлээр төсвөө зарцуулна. Тодруулбал, аялал жуулчлалын салбарыг дотоод болон гадаадад сурталчлах, дэд бүтцийг бий болгох, агаарын тээврийн салбарыг дэмжих, улирлын хамаарлыг бууруулж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, хөгжүүлэхэд чиглэнэ.

Сангийн орлого нь казиногийн нийт орлогын тав, морин бооцоот уралдааны орлогын тав, төлбөр тааварт тоглоомын таван хувиас бүрдэнэ. Сангийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшил хамтарч хянана. Хамгийн гол нь агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд ирсэн жуулчин болгоны тоогоор татаас олгож, үнэ тарифыг бууруулах чиглэлээр ажиллана.

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад хариуцуулж байгаа юм. Дэд бүтцийн салбараа шийдсэн аж ахуй нэгж байгууллагын татварт ногдох орлогоос хөнгөлөх зохицуулалтыг хийнэ хэмээв. 

Н.Нягт 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 6 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 11 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 12 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 14 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 14 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр