ГХ-ны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван И-тэй уулзав


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй Бээжин хотноо уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсонд Ван И сайдад баяр хүргэж, энэ онд ийнхүү гурав дахь удаагаа биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалыг зохион байгуулахад хоёр улсын ГХЯ-д идэвхтэй хамтран ажилласанд Б.Батцэцэг сайд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хийж буй анхны төрийн айлчлалыг амжилттай зохион байгуулах, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад Ван И сайд чухал үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэснийг Б.Батцэцэг сайд түүнд уламжилж, энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг ахиулахад чухал түлхэц үзүүлнэ гэж итгэж буйг илэрхийлэв.

  Тэрээр хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа, хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох нь чухал болохыг дурдав.

Тухайлбал, хоёр талын харилцан тохирсон хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулахын зэрэгцээ Ханги-Мандал хилийн боомтыг шинэ төмөр замаар даруй холбох нь чухал байгааг онцлон тэмдэглэлээ.

Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй дахин уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, түүний 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун байгааг дурдав.

Тэрээр хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, монголын талын анхаарал хандуулж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Түүнчлэн Ханги-Мандал хилийн боомтыг төмөр замаар холбох асуудлыг хоёр талын худалдааны эргэлт, нүүрс тээвэрлэх эрэлт хэрэгцээтэй уялдуулан үргэлжлүүлэн ярилцахаа тэмдэглэв.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал амжилттай үргэлжилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 10 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 10 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22