Г.Занданшатар: Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал


Монгол Улсын Их Хурал өнгөрсөн хаврын ээлжит чуулганаараа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг  хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.11.29) мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын дарга мэдээллийнхээ эхэнд, Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд өндөр түвшинд орж буй улсуудын нэг. Архины хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчин эмгэг, зуурдаар нас баралтыг ихэсгэж байна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн дундаж түвшнээс хоёр дахин их байгаа зэрэг нь хуулийг шинэчлэн найруулж батлах гол шалтгаан болсыг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Хуулийн үзэл санаа нь хэрэглэгчдэд аюулгүй баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэх, согтууруулах ундааг зөв зохистой, тогтсон стандарттай үйлчилгээний газар хэрэглэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн. Архи, согтууруулах ундааг хориглоод дорвитой үр дүн гардаггүй. Тиймээс зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал. Мөн хүний эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй, хатуулаг ихтэй архи, ундааны хэрэглээг аажмаар багасгах бодлого баримталсан. Хүний эрүүл мэнд, өвчлөл болон архинд донтох асуудал өндөр градустай архины хэрэглээтэй холбоотой” гэж байлаа.

Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж шахсаны улмаас тухайн хүн бусдад учруулсан гэм хор учруулсан нөхцөлд  хариуцлагыг нь согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээд хамтдаа хүлээхээр болсныг Улсын Их Хурлын дарга тодотгохын зэрэгцээ зөв соёлтой хэрэглээг дэмжих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах орчныг бүрдүүлэх зорилгоор согтууруулах ундаагаар үйлчилж буй газрууд бүгд зориулалтын танхимтай байж, халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх шаардлагыг оруулсан гэж байлаа. Түүнчлэн оройн цагаар согтууруулах ундаагаар үйлчлэх бар, цэнгээний газар ундны усаар үнэгүй үйлчлэх шинэ зохицуулалтыг тусгасан гэж  байв.

Ташрамд дурдахад, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад согтууруулах ундааг үйлдвэрлэл, импортоос эцсийн хэрэглэгч хүртэл бүртгэл, мэдээллийн сантай болгосноор хэрэглэгчид аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн хүргэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Мөн тусгай зөвшөөрлийг хяналттай болгож, үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаагаар олгох төдийгүй хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгасан байна. Хуульд согтууруулах ундааны хатуулгийг 2 градусын ялгамжтайгаар тус бүр 10 шатлалт ангиллтай болгосон төдийгүй 1 литр тутмаас авах онцгой татварын хэмжээг 2023-2025, 2025-2027, 2027-2029, 2029 оноос хойш гэсэн дөрвөн үе шаттайгаар өсөн нэмэгдүүлэхээр зохицуулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 6 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 11 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 12 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 14 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 14 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр