“Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулахаар тогтлоо


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.11.29) Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарч нарыг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд, “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг ахлахаар болсныг танилцуулав.


Тэрбээр хэлэхдээ, Монгол Улс 2012 оноос хойш удаа дараа “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр хандаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй нь хариуцсан яам болон эрдэмтдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа дутагдаж байгаагийн илэрхийлэл юм. Иймд, уг асуудлыг Монгол Улсын Их Хурал онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд авч үзэж, Байнгын хорооны даргаар ахлуулсан уг ажлын хэсгийг төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор өргөн хэмжээнд зохион байгуулах зайлшгүй шаардлага үүсэж байна. Монголын эзэнт гүрний түүх, нэн ялангуяа Хүннү, Их Монголын түүх, соёл нь манай улсын тусгаар тогтнол, оршин тогтнох эрхийн гол баталгаа болдог. Энэ үүднээс эх түүхээ зөв хадгалж, хамгаалах нэг арга зам бол түүх, соёлын голлох нотолгоо болох өвүүдийг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх явдал юм гэлээ.


 

Монгол Улс одоогоос 60 жилийн өмнө буюу 1962 оны 11 дүгээр сарын 1-нд ЮНЕСКО-д гишүүнээр элсэн орсон. Улмаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн конвенцод 1990 онд нэгдэн орж, 1996 онд анх Дэлхийн өвд бүртгүүлж болох Монголын байгалийн болон соёлын өвийн Урьдчилсан жагсаалтыг боловсруулж,  Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан билээ. ЮНЕСКО нь байгалийн болон соёлын өвийг хамгаалах, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оны байдлаар 167 улсын нийт 1121 байгалийн болон соёлын өв Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байна. Үүнээс 869 нь соёлын, 213 нь байгалийн, 39 нь хосолмол өв юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 6 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 11 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 12 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 14 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 14 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр