ТББХ:Тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.11.29/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд “Нэр дэвших тухай хүсэлтийн загвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.  

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1.1-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол явуулна” гэж мөн хуулийн 29.6-д “Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга, томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, тухайн албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлага зэрэг мэдээллийг авах маягтын загварыг холбогдох Байнгын хороо батална” гэж заасны дагуу тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлах эсэх талаарх санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Тогтоолын төсөлд Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн загварыг батлахаар тусгасан байлаа.

Хуралдаан Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Байнгын хорооны дарга тогтоолын төслийн талаар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын зэрэг зиндаа, зэрэглэлийг ТӨ-III болгох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн албан бичиг ирүүлснийг танилцуулсан.

Тогтоолын төсөлд “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн зэрэг зиндаа ТӨ-III-ийн тусгай албан тушаалын “Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч,” гэсний дараа “Монгол Улсын Ерөнхий прокурор” гэж нэмэхээр тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Ерөнхий прокурорын цалин эсвэл эрх, үүрэгт өөрчлөлт орох эсэхийг лавлав.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариултдаа, тогтоол батлагдсанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын цалин болон эрх, үүрэгт өөрчлөлт орохгүй, харин төрийн ёслолын эрэмбэ, зэрэг дэв л өөрчлөгдөнө гэдгийг тодотголоо.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 6 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 11 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 12 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 14 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 14 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр