Д.Амарбаясгалан: Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хүндрэл, бэрхшээл дагуулж байгаа томоохон асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байна



Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна. "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилж, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Хуланг Ерөнхий менежерээр томилжээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Бид аливаа салбарын үйл ажиллагааг эмхлэх, төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. УИХ дөрвөн жил тутам солигдож, Засгийн газрын хугацаа 1.6 гэсэн өнгөрсөн цаг хугацааны алдаа бол  аливаа бэрхшээлтэй асуудлаас тойрч явах арга замыг сонгосон гэж бидний зүгээс үзэж байгаа юм. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр улс, нийгэмд хүндрэл, бэрхшээл дагуулж байгаа томоохон асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Монгол" компанийн дүрэмд өөрчлөлт орууллаа. УИХ-аас 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга бүтээхэд чиглнэ" гэж заасан. Энэ дагуу Үндэсний баялгийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг бий болгох уул уурхайн компаниудын нэгдэл болох "Эрдэнэс Монгол" группыг зохион байгуулах шийдвэрийг 2022 оны тавдугаар сард Засгийн газрын 225 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Өнөөдөр "Эрдэнэс Монгол" нэгдэл нь дотооддоо дөрвөн групп компанитай ажиллах дүрмийн өөрчлөлт хийлээ.

Нэгдүгээрт, Зэс групп

Хоёрдугаарт, Нүүрс групп

Гуравдугаарт,  Ховор элементийг нэгтгэсэн групп

Дөрөвдүгээрт, дэд бүтцийн групп байдлаар ажиллана.
"Эрдэнэс Монгол" группт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 34 төрийн өмчит аж ахуйн нэгж харъяалагдана.
Эдгээр 34 төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн "Эрдэнэт", "Монголросцветмет" ТӨҮГ-уудын дүрмэнд өөрчлөлт оруулсан.
"Эрдэнэс Монгол" ХХК 15 жил ажиллах хугацааны түүхэндээ ашигтай ажиллаж байгаагүй. Нэг жил гаруйн хугацаанд О.Хулан захирлаар удирдуулсан мэргэжлийн багийн ажлын үр дүнд энэ жил анх удаа ашигтай ажиллах нөхцөл бүрдээд байна.

Түүнчлэн  Тавантолгой төмөр зам болон Зүүнбаян төмөр замын асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Монголд "Улаанбаатар төмөр зам", "Монголын төмөр зам", "Тавантолгой" төмөр зам, "Зүүнбаян" төмөр зам гэх мэт компаниуд хэд хэд бий болсон. Ингэж байгуулсны хор уршгаар тухайн салбар нь хөгжиж чадахгүй байна. Улаанбаатар төмөр замын хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас дангаараа үйл ажиллагаагаа явуулна. Монгол Улс өөрийн томоохон төмөр замын компанитай болох зорилтыг тавьж ирсэн. Өнөөдрийн хуралдаанаар төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргаж, Тавантолгой төмөр замын удирдлагын эрх мэдлийг Монголын төмөр замд шилжүүлэх шийдвэрлэлээ. Өмчлөлийн хувьд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хөрөнгө оруулалтаар бий болсон компани. Өмчлөлийнхөө хувьд 66 хувь нь "Эрдэнэс Тавантолгой", 34 хувь нь Монголын төмөр замын мэдэлд байгаа. хэмээн мэдээлэв. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 6 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 11 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 12 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 14 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 14 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр