Э.Хүслэн Азийн аварга боллоо


Б.Зул

Индонезийн Бали хотноо өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азийн 20 орны 462 өсвөрийн шатарчин ур чадвар, сэтгэлгээ оюун ухаанаараа өрсөлдсөн юм. Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МШХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч оролцов. Монгол Улсын тамирчид хувийн дүнгээр найм, багийн төрөлд 17, нийт 25 медаль хүртжээ. 


Төв аймгийн 52 дугаар дунд сургуулийн “Хан-Алтай” клубын тамирчин, спортын дэд мастер Э.Хүслэн стандарт буюу сонгодог төрөлд Ази тивийн аварга цол хүртсэн Монголын 10 дахь шатарчин болсон бөгөөд энэ амжилтаараа дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангасан байна. 

Үүнээс гадна Говьсүмбэр аймгийн “Мончесс” академийн тамирчин М.Маргад стандарт төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 36 дахь медалийг эх орондоо авчирчээ.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 5 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 6 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 6 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 6 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 6 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 6 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 7 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 8 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 8 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 8 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 8 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 8 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 9 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… Өчигдөр
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16