Удаан байж болно, гэхдээ оргил биднийх


“Rosee” салон гэхээр Улаанбаатар хотын ганган дэгжин бүсгүйчүүд андахгүй. Салоны үүсгэн байгуулагч, эзэн хатагтай Лхагвасүрэнгийн Одончимэгтэй “Монголын үнэн” сонин “Бүтээлч Монгол” гэж хэн юм бэ гэдэг сэдвээр ярилцлаа.

 


-Таныг бүжигчин гэж сонслоо хэзээнээс үс арчилгаа, шулуун химиэр дагнасан үсчин болсон бэ?

-Үсчний салбарт орсон тухайгаа ярихын тулд амьдралд анх хөл тавьсан үеэсээ эхлэх ёстой болов уу. Би дуу хуурын өлгий Дундговь аймгийн хүн. 1996 онд аймгийнхаа театрт бүжигчнээр орсон үе миний ажил, амьдралын гараа юм даа. Тухайн үед урлаг, тэр дундаа төсвийн байгууллагад ажиллах хүнд байлаа. Хоёр жил тэссэн. Айлын том охин хэдэн дүү нараа ажил амьдралын захад хүргэхэд ээж, аав хоёртоо туслах ёстой шүү дээ. Ингээд Улаанбаатар хотыг зорьж бизнес эрхэллээ. 2001 онд ХБНГУ-д  ажиллаж, амьдраад ирэн очин байсаар 2005 онд эх орондоо суурьшсан.

-Хүний нутагт идээшиж дассангүй юу?

-Дасахгүй юм билээ. Надтай хамт очсон бүсгүйчүүдээс герман хүнтэй суугаад тэнд ажил амьдралаа төвхнүүлээд үлдсэн нь олон. Би яагаад ч харь хүнтэй гэрлэж чадахгүйгээ мэдэж байсан болохоор эх орондоо л тэмүүлээд байлаа. Эх орондоо ирээд хоолны бизнес эрхлэх гэж оролдсон.

-Бизнес л юм хойно унаж босох, алдах үе бишгүй л байдаг биз?

-Үнэндээ нийтийн хоолны бизнес миний эрхлэх ажил биш юм билээ. Биш гэдгийг нь мэдмэгцээ л гарсан. Эндээс би нэг зүйлийг маш сайн ойлгож авсан нь цаашдын бизнест маань том хичээл болсон. Ямар ч ажлыг эхлүүлэхдээ маш сайн судалгаатай байх ёстой. Дараагийнхаа ажлыг эхлүүлэхдээ яг л энэ сурсан хичээлийнхээ дагуу л явсан. Миний барьж авсан дараагийн бизнес үс арчилгаа, салон. Судалгаа, судалгаа, судалгаа. Мөн дээрээс нь маш сайн суралцах. Миний нэг давуу тал сонирхсон зүйлийнхээ мэдээллийг орос, англи, солонгос хэлээр олоод уншчихаж чаддагт байлаа. 2011 онд салоноо нээчихээд байхдаа ч суралцсаар л байсан. Анх намайг энэ бизнест ороход “энэ чиний хийдэг ажил биш ээ” гэж хэлж байсан хүмүүс намайг хурцалсан байх гэж одоо боддог.


-“Rosee” салоны амжилт­тай яваа нь судалгаа, хичээл зүтгэл, таныг хурцалсан тэр хүмүүсийн бүтээсэн Одончимэгтэй гарцаагүй холбоотой байх?

-Одоо манай салон Монголдоо номер нэг шулуун хими хийдэг. Хамгийн олон буюу одоогийн байдлаар 10 мянга гаруй хүнд шулуун хими хийсэн гэх багцаа тоо гарч байна. Энэ бүхэнд ганцхан Одончимэг гэдэг хүний амжилтыг ярьж болохгүй шүү дээ. Чадварлаг, хичээл зүтгэлтэй хамт олонтой байснаараа өнөөдрийн амжилтад хүрсэн. Бид цааш хол явах зам бий. Одоо бид арьс, үс арчилгааныхаа чиглэлээр түлхүү ажиллаж эхлээд байгаа. Монголчууд хирнээсээ салаад сурчихсан шүү дээ, одоо үсээ хэрхэн арчилж, арьсаа хэрхэн эрүүл гоёмсог байлгахад анхаарах цаг нь болсон.

-Нэлээд эрч хүчтэй сонсогдож байна?

-Манай салон үйлчил­гээндээ Өмнөд Солонгосын алдарт “Aaron” брэндийн будаг, шампунь, химид хэрэг­лэгддэг бүтээг­дэхүүнүүдийг ашиг­ладаг байлаа. Манай салоны амжилтын нэг хүчин зүйл яах аргагүй энэ брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэг­лэсэнтэй салшгүй холбоотойг дурдахгүй байх аргагүй. 2012 оны дөрөвдүгээр сард “Aaron shop Mongolia. Rosee salon” пэйж хуудсаа нээж үйл ажиллагаагаа сурталчилж эхэлсэн. Байнгын ажил­лагаатай пэйжийн дагагчдын тоо тогтмол өсөж, одоо 50 мянга шахам болжээ. Ингээд “Aaron” брэндийг Монголд нутагшуулах талаар судалгаа хийж тус компанитай холбоо тогтоох арга хайж эхэллээ. Компанийн маркетинг хариуцсан хүнтэй холбоо тогтоож 2018 оны аравдугаар сарын 8-нд гэрээгээ үзэглээд албан ёсны гэрээт борлуулагч болсон. Нэг үгээр хэлбэл зөвхөн салоноор үйлчлүүлэх хүмүүст энэ брэндийг санал болгох биш нэрийн барааны дэлгүүрээр худалдаалах боломж бүрдсэн.

-“Aaron” брэндийн  хэрэглэгчдийн сэтгэл ханамж, худалдан авах чадамжтай холбоотой үнэ ханшийн талаарх сэтгэгдлүүд ямар байна. Хэрэглээнд оруулаад нэлээд удсан юм байна?

-Яг манай брэндийн чанар стандартын хувьд хэрэг­лэгчид сэтгэл ханамжтай байгаа. Энд би нэг зүйл хэлэхгүй бол болохгүй юм. Өрсөлдөгчдийнхөө нэр хүндэд халдсан хэрэг болохгүй биз дээ.


-Өрсөлдөгч компани, тухайн брэндийнх нь нэрийг дурдахгүй байхад болно шүү дээ?

-Яагаад би энэ тухай ярих гээд байгаа вэ гэхээр жишээ нь, Итали, Франц, Америк гэх мэт улсын  брэндийн будаг, шампунь, ангижруулагч гэх мэтийн үс арчилгаа болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д үйлдвэрлэснийг нь оруулж ирж бүтээгдэхүүний нэр хүндийг унагаад байгаа юм. 

Брэндүүдийн нэр хүндийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж тус брэндүүдийн нэр хүндийг унагасан зохисгүй бизнесээ үргэлжлүүлж замбараагүй үйлдвэрлэл явуулсаар л байна. Үүнийгээ стандартын шалгуур муутай манайх шиг улс орнууд руу экспортлон оруулдаг. Манай хэрэглэгчдийн хувьд яг л тухайн брэндийг хэрэглэж байна гэсэн ойлголттой тухайн бүтээгдэхүүнийг авч хэрэглэн эрүүл мэндээ эрсдэлд оруулсаар байдаг нь нууц биш.

Чанар стандартын хувьд технологиосоо болдог юм уу, орц найрлага, тун хэмжээнээсээ болдог юм уу арай дутуу байдаг нь мэргэжлийн хүмүүст шууд л мэдэгдэнэ. Гэтэл чанарын хувьд яг жинхэнэ эх хувилбараасаа доогуур бүтээгдэхүүн үнэ хямдаар ороод ирэхээр хүмүүсийн үнэлэмж буураад гоо сайхны бизнест сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ манай "Aaron" брэндийн хувьд үйлдвэрлэх эрхээ худалдаагүй, зөвхөн төлөөлөгчийн газруудаараа худалдаалдаг онцлогтой.

-Энэ асуудлыг яаж шийдмээр юм бэ дээ. Жишээ нь, би бол эх хувилбар, дуураймал хоёрыг хэрэглэж үзсэн байлаа ч ялгаж мэдэхгүй төрлийн хүн л дээ?

-Уг нь их амархан. Хариуцлагатай, эрүүл мэнддээ санаа зовдог хэрэглэгч бол шошго дээрх бичгийг нь анхааралтай уншихад  болно. Үйлдвэрлэх эрхийг нь худалдаж авсан ч гэсэн бизнесийн ёс зүйгээ баримтлахгүй бол болохгүй баймаар. Хуурамч бүтээгдэхүүн хэрэглэснээр үс, хуйх ямар болдог гэж санана. (нүд халтирам хэдэн зураг үзүүлэв) Би ийм хэдэн арван жишээ танд үзүүлж болно л доо.


-Эрчүүд бидэнд үс арчилгаа хол сэдэв. Зүгээр надад л тэгж санагдаж байна?

-Би тантай санал нийлэхгүй шүү. Харин ч манай эрчүүд үс арчлалтын талаар бүсгүйчүүдээсээ илүү санаа зовдог. Жишээ нь, халзралтыг яах вэ, энэ эрчүүдийн хувьд том асуудал мөн биз (би дуугай л толгой дохив) Эрчүүд энэ тал дээр маш хариуцлагатай, хянуур няхуур ханддагт баяртай байдаг. Халзралтын эсрэг, үс ургуулах үр дүнтэй. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эрчүүд ам сайтай байгаа шүү.

-“Aaron” брэндийн “Rosee” салонтой хамтарсан цаашдын стратеги төлөв­лөгөө юу вэ?

-Манай салон саяхан толгой компанитайгаа төлөвлөсөн том ажлынхаа ард гарчихаад уужуу амьсгаа аваад сууж байна. Нөр их ажлын өмнөх түр амсхийлт юм уу даа.

-Сонирхолтой байна ярьж болно биз дээ?

-ОХУ Украинтай муудалцсанаас үүдэж дэлхийгээс бараг л тусгаарлагдлаа. Худалдаа эдийн засгийн холбоотон түншүүд нь харилцаа холбоогоо салгаж, нүүрээ буруулж есөн багц хориг тавьчихсан байгаа. ОХУ ч гэсэн дэлхийн ихэнх улс найрсаг бус харилцаатай гээд худалдаагаа хаачихсан. Энэ нь бидэнд нэг талаараа маш том боломж нээж өгч байгаа юм. Манай түнш Өмнөд Солонгос улсыг ОХУ тэдгээр найрсаг бус харилцаатай улс орныхоо тоонд оруулчихсан, харин бид хэвийн харилцаатай байгаа. “Aaron” брэнд “Rosee” салонтой хамтран бараа бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох реэкспортын шинэ бизнес эхлүүлэхээр ОХУ-ын түнш компанитайгаа яриа хэлэлцээр хийж, зөвшилцөлд хүрсэн тул гэрээ байгуулж гарын үсгээ зурчихлаа. Одоо манай компанид реэкспортын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн хэрэг болно.

-Реэкспортын бизнес тань өргөжин тэлэх болтугай.

Ярилцсанд баярлалаа.

 

Үс арчилгаа, эмчилгээний №1 бүтээгдэхүүн “Аарон” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер ROSEE SA

Утас: 7711 1123

E-mail: odnoo999@yahoo.com


Трамп ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/245367/



 


0
angry
9
care
0
haha
2
liked
4
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр