ВИДЕО: Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс ЧӨЛӨӨЛЛӨӨ


УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. 

Ж.Мөнхбат өргөдөлдөө ээжийнх нь биеийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай, өөрийг нь авлига, хээл хахуулийн хэрэгт холбон шуугиж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн гэдгээ дурдсан байлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх өргөдлийг хүлээж авахыг дэмжсэн  дүгнэлт гаргасан байна. 

Чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт тавьж, хариулт авлаа. Дараагаар нь Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 59 хувийн саналаар дэмжив. 

Ингээд Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна. Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 15 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 19 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 21 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 22 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 22 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 23 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 23 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр