Зэсийн орлого нэмэгдэж, валютын ханш уруудсан долоо хоног


Урин цаг ирж, уулын цас ханзарч, усны хөвөө халиатав. Аяны шувууд нүүдэллэн ирж, гол усаар нэг ганганалдаж байна. Харин улс төрийн хүрээнд “Шувуу” ажиллагаа шуугиан тарьж эхэллээ. Монгол Улын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаа­чилсан “5Ш ажиллагаа”-ны нэг нь “Шувуу” ажиллагаа. Энэ ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт шалгагдаж байгаад гадаад руу оргон зайлсан өндөр албан тушаалтнуудын Монгол дахь банкны харилцах болон хадгаламжийн дансыг царцаахаар болсноо Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдэв. Мөн Ч.Сайханбилэг, Н.Дулаанжаргал тэргүүтэй өндөр албан тушаалтнуудын оршин сууж буй улсыг тодорхой болгож, тухайн улс орны хуулийн байгууллагуудад хандан бичиг илгээжээ. Үүнээс гадна оргон зайлсан этгээдүүдийн эзэмшиж байгаа бичиг баримт нь хүчин төгөлдөр бус гэсэн бичгийг гаднын улсуудын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд руу илгээхээр болжээ. Өнөөдрийн байдлаар 100 гаруй иргэн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа хилийн чанад руу оргон зайлсан бөгөөд тэдний 18 нь авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаа юм байна. Төрийн албан тушаалд ах дүүгээрээ дамжуулан орсон, тодорхой шалгуур хангаагүй 800 гаруй хүний бүртгэл АТГ-т байгаа гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд Төрийн албанд хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх, шинээр ажлын байран дээр нь сонгон шалгаруулалт явуулахаар болсноо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдлээ. Засгийн газар бүхий л мэдээллийг нээлттэй болгохоо зарласан. Тэгвэл өнгөрч буй долоо хоногт Боловсрол, шинжлэх ухааны яам 1997 оноос хойш оюутны хөгжлийн зээлээс авсан 52.698, буцалтгүй тусламжаар тэтгэлэг авсан 154.662 суралцагчийн мэдээллийг ил тод болгов. Мөн гадаадын шилдэг 100 их сургуульд төрийн зардлаар сурчихаад гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагчийг хуулийн байгууллагад өгөхөө мэдэгдэв. Эдгээр 230 суралцагчийн төлбөрт л гэхэд Засгийн газар 10 орчим тэрбум төгрөг зарцуулсан учраас хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй болж байгаа юм.

Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Нүүрсний гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Ж.Мөнхбат гишүүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөн шалгагдах хүсэлтээ гаргаад байсан юм. Тэгвэл мөн “нүүрсний” гэх хэрэгт холбогдсон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайханы оронд томилогдох Засгийн газрын гишүүнийг хуулийн дагуу ирэх долоо хоногт томилохоор болсноо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдлээ. 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, гишүүдийн тоог нэмэх асуудалд эрдэмтэд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатар парламентын гишүүдийн тоог 152-т хүргэх ёстой гэж үзэж байгаа. Тэрбээр “Математик аргачлалаар авч үзвэл УИХ-ын гишүүний тоо 76 байх юм бол улс төрийн хоёр юм уу, гурван намын төлөөллөөс бүрдэнэ гэсэн тооцоо гарч байгаа. Бодит байдал дээр ч ийм байна. 1990 оноос хойш хоёр нам ээлжилж төр барьдаг, цөөн хэдхэн хүн л УИХ-ын гишүүн болж байгаа. Тэгвэл гишүүдийн тоог нэмснээр хоёр нам ээлжилж төр барьдаг, намын нэрээр л парламентад орж ирдэг байдал өөрчлөгдөнө” гэж үзэж байгаа юм. Тэгвэл доктор, дэд профессор Д.Бумдарь гишүүдийн тоог нэмснээр юу өөрчлөгдөх вэ гэсэн асуултад тодорхой хариулт өгчээ. Тэрбээр “Гишүүдийн тоог 152 болгож нэмснээр олон зүйл өөрчлөгдөнө. Тухайлбал, төсөв хуваарилалтад хяналт тавих боломж бүрдэнэ. Өнөөгийн 76 гишүүн зөвхөн тойргийн төлөө ажилладаг. Тэгвэл гишүүдийн тоог нэмэхээр хөгжлийн бодлогын төлөө, мөрийн хөтөлбөрийн төлөө ажиллана” гэж ярьж байна.


Өнгөрөгч долоо хоногийн хам­гийн таатай мэдээллийг Монгол банкнаас өгөв. Ам.долларын ханш өсөлттэй байсан бол өнгөрсөн долоо хоногоос буурч эхэллээ. Тодруулбал, нэг, хоёрдугаар сард 3560-3580 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан ам.долларын ханш 3520-3540 төгрөг болж буурчээ. Харин цар тахлаас хойш байнга өсөлттэй байсан юанийн ханш өнгөрсөн долоо хоногт 535 төгрөгөөс 510-520 төгрөгт хүрч аажмаар буурч байна. Бас нэг сайн мэдээ гэвэл Монгол Улсын хэтэвчинд орж ирж байгаа мөнгө зузаарч байгаа сурагтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 7.2 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар өсчээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөж байгаа учраас улсын төсөвт төвлөрүүлсэн зэсийн орлого 22.4 хувиар өсөж, 53.4 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форум боллоо. Гурван өдөр үргэлжилсэн энэ форумын үеэр Монголын 100 гаруй бизнес эрхлэгч БНХАУ-ын 200 гаруй хөрөнгө оруулагчтай холбоо тогтоож, төслөө танилцуулан, эхний өдөр гэхэд л 17 компани 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болсон сайхан мэдээтэй байна.

Б.НҮҮДЭЛ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24542/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22