МАН: Сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулахыг дэмжсэн


УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр: 

-Манай бүлгийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэг гараад ажиллаж байна. 

Парламентад суудалтай гурван намын төлөөлөл буюу МАН, АН, ХҮН-аас төлөөлөл орж, хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ирэх зургадугаар сарын 20-оос өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай учраас энэ долоо хоногийн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас санал аваад УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэд, хэдэн өөрчлөлт бий. Үүнээс таван өөрчлөлтийг хэлье.

Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог холимог болгох. УИХ-ын 76 гишүүний 38 нь тойргоос,  38 нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдох.

Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой заалт оруулсан.  Нэр дэвшигчийн зурагт самбар, шадар туслахуудын тоог багасгасан. Хямд зардалтай сонгууль хийхэд чиглэж байна.

Гуравт, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авахтай холбоотой заалт оруулсан.

Дөрөвт, нэгэнтээ пропорцианаль тогтолцоо орж ирж байгаа учраас улс төрийн намд 3 хувийн босго тавих. 5 хувиас 3 хувь болгон босгыг бууруулж байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүйс 30-аас доошгүй хувьтай байна гэдэг босго тавьсан хэмэээв. Тэрбээр мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн үү?

-УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гэж Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад ирүүлсэн. Ажлын тав хоногийн дотор УИХ хэлэлцдэг. МАН-ын бүлэг энэ асуудлаар хэлэлцээгүй. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, шийдвэр гаргасны дараа бүлэг хуралдаж шийдвэрээ гаргана.

-Ж.Мөнхбат гишүүний орны нөхөн сонгуулийг хэзээ явуулах вэ?

-УИХ-ын гишүүн чөлөөлөгдөж, нөхөн сонгууль явуулах нөхцөл үүссэнээс хойшх 50 хоногийн дотор шийднэ гэсэн хуультай. УИХ үүнийг 50 хоногийн дотор  багтаан шийдвэр гаргах ёстой  

Н.Нягт



0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 15 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 19 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 22 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 23 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 23 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 23 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 23 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр