"Хүний эрхийн цогцолбор төв" байгуулах асуудлыг дэмжлээ


НҮБ-ын Парисын зарчмын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн олон улсын байгууллагын төв байгуулах зорилгоор бие даасан байртай болгох асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Магадлан итгэмжлэл хариуцсан дэд хороо зэрэг байгууллага удаа дараа зөвлөж байсан юм.

336584327_204788782156630_7821641021610979605_n.jpg

Энэ хүрээнд ХЭҮК-ын зүгээс Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулах саналыг холбогдох байгууллагад уламжилсан.

Тэгвэл 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан Хүний эрхийг хангах Үндэсний хорооны II хуралдааны үеэр “Хүний эрхийн цогцолбор төв” байгуулах зориулалтаар Сүхбаатар дүүргийн XI хороонд 2545 мк газрын газар өмчлөлийн гэрчилгээг ХЭҮК-т гардууллаа.

Хуралдааны үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газраас Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулахаар зорин байгаа хүрээнд газрын асуудлыг ийн шийдвэрлэснийг онцлоод ХЭҮК-ын үйл ажиллагааг хараат бус байхад анхаарч, хангалттай санхүүжилттай болгох, бүтэц, үр нөлөөг бэхжүүлэх, чадавхжуулах санаачилга, арга хэмжээг бүхий л талаар дэмжиж ажиллана гэлээ.

Эх сурвалж: ХЭҮК


1
angry
0
care
1
haha
8
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Сүрэнжав: Нойрмог чимээ аниргүйн дунд бөмбөг дэлбэрэх мэт болсон 2 цагийн өмнө
Өднөөс хөнгөн, сумнаас хурдан дүр дүр дүр... 2 цагийн өмнө
Б.Дэлгэрбаяр: Улсын филармони миний багаасаа мөрөөдсөн тайз 2 цагийн өмнө
Амиа хорлосон дурсамж буюу Чэжүгийн нулимс 2 цагийн өмнө
Ц.Соёлмаа: Хятадын уламжлалт зургийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөх нь н… 2 цагийн өмнө
​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гад… 2 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно 2 цагийн өмнө
Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшли… 21 цагийн өмнө
Ч.Должинсүрэн: Рафтингийн спортын суурь нь сэтгэл зүй байдаг Өчигдөр
Хемп хэт холын бус ногоон ирээдүй Өчигдөр
А.Шагдарсүрэн: Миний авга ах Э.Шийлэг хоёр дайнд оролцсон улсын баатар… Өчигдөр
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуург… Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуубал эрч, хүч ихсэнэ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг б… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай өглөөний уулза… Өчигдөр
​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл х… Өчигдөр
​ Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөв Өчигдөр
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 2023/05/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун б… 2023/05/29