МАН: “Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн"-ийн эксперт Андрю Эллисийг хүлээн авч уулзлаа


“Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн”-ийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна. Энэ сарын 25-27-ны өдрүүдэд Нээлттэй нийгэм форум, “Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн” хамтран  “Сонгуулийн тогтолцоо” онол практикийн хэлэлцүүлгийг улс төрийн намуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Энэ үеэр сонгуулийн холимог тогтолцооны хувилбарууд, намын нээлттэй болон хаалттай жагсаалт, намын жагсаалтаас суудал хуваарилах томьёоны хувилбарууд, бусад улсын туршлага гэх мэт асуудлаар хэлэлцүүлгүүд өрнүүлсэн юм. 

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар “Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн”-ийн тэргүүлэх эксперт Андрю Эллис, болон “Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн”-ийн Ази, Номхон далайн бүс, Монголыг хариуцсан ахлах менежер Эди Аман нартай албан уулзалт хийлээ. 

Уулзалтын үеэр ноён Андрю Эллис Монгол Улс ардчиллын индексээр дэлхийн дунджаас дээгүүрт үнэлэгдэж буйг дурдаад, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй авлига, хүнд суртлыг бууруулах ажлууд зөв чигт явж буй талаар онцлоод цаашид парламентын засаглалыг бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.  

Эх сурвалж: nam.mn


0
angry
1
care
1
haha
6
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 14 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 18 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 21 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 22 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 22 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 22 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 22 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 23 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 23 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 23 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр