Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа

unen
23 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр: 

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар авах арга хэмжээний талаар тогтоол баталлаа. Тогтоолоор дөрвөн зүйлийг шийдсэн. Эхнийх нь техник хяналтын зардлын 5 сая ам.доллар юм. Зардлыг 2024-2027 оны улсын төсөвт суулгахаар Засгийг газрын тогтоол гарсан.

Хоёрдугаарт, Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл төлбөр 4 орчим тэрбум төгрөг байгаа. Энэ эх үүсвэрийг 2024 оны улсын нэгдсэн төсвийг батлах үед суулгана.

Гуравдугаарт, иргэдэд нэг удаа олгох нөхөн төлбөр бий. Нийт 1241 иргэн байгаа. Энэ хүмүүст 13.3 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох үлдэгдэл бий. Үүнийг 2024 онд багтаан дуусгана.

Дөрөвдүгээрт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд автахаар соёлын үүд байгаа. Үүнийг авран хамгаалах ажиллагаанд 6 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энийг 2024 оны төсөвт суулгах шийдвэр гарсан. Ингээд 2023-2024 онд багтаагаад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бэлтгэл ажил буюу иргэдийг нүүлгэн шилжүүлэх, соёлын өвийг авран хамгаалах ажил бүрэн дуусна.

2023 оны төсөвт суусан зардлуудаар манай яам болон Соёлын яам ажиллаж байгаа. Нөгөөдөр буюу гуравдугаар сарын 31-нд Хятадын ЭКЗИМ банк худалдааны яамнаас Төрийн зөвлөлтэй  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар мэдээлэл хүргэнэ. Учир нь, 250 сая ам.доллароос дээш дүнтэй хөрөнгө оруулалтыг Төрийн зөвлөлөөр батлуулдаг нь Хятад Улсын зохицуулалт бий.

Үүгээр дэмжигдсэний дараа зээлийн тусгайлсан хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хийх төлөвлөгөөтэй байна. Энэ асуудлаар Хятадын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ийм үр дүнд хүрсэн  хэмээв. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 12 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 16 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 18 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 19 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 20 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 20 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 20 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 21 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 21 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 21 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр