ХНХЯ-ны цахим шилжилттэй танилцаж, хүний нөөцийг бэхжүүлэх талаар санал солилцов

unen
21 цагийн өмнө

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар өнөөдөр /2023.03.29/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам салбарын хэмжээнд 160 үйлчилгээнээс 110 үйлчилгээг  цахимжуулж, E-Mongolia цахим системд 18 үйлчилгээг холбосон байна. 

Уулзалтын үеэр салбарын ehalamj, ejob, ezuvshuurul, etuslamj зэрэг гол системүүдтэй танилцсан. Тэдгээрээс хөдөлмөр эрхлэлтийн зуучлалын үйлчилгээг үзүүлдэг, төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогчдыг нэгтгэсэн "ejob" платформыг олон нийтэд сурталчилж ажиллахыг Байнгын хорооны дарга Э.Батшугар онцоллоо. 

Хүүхдийн мөнгө олголттой холбоотой мэдээллийн зөрүүтэй байдал цэгцэрч, өнөөдрийн байдлаар 993,725 өрхийн 1.1 сая хүүхдэд мөнгөн тэтгэмжийг олгож байна. Иргэд e-mongolia, e-halamj системээр мэдээллээ нягталж, өргөдөл гаргах боломжтой бөгөөд цаашид байгууллага хоорондын мэдээллийн интеграцыг илүү сайжруулахад Байнгын хорооноос онцгой анхаарч ажиллаж байна хэмээн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар танилцуулсан.  

Мөн мэдээллийн технологийн чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам чухал үүрэгтэй. Тиймээс ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, мэргэжил сонголтын чиг баримжааг тодорхойлоход тус яамны бодлогын түвшинд хийж буй  ажлуудтай танилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 13 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 17 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 19 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 20 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 20 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 21 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 21 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 22 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 22 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр