Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг өргөн мэдүүллээ

unen
20 цагийн өмнө

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний  байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан болон тус комиссын гишүүд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.03.29) өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.


Энэ удаагийн илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссоос 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн боловсруулсан байна.


Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд,

- Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд баривчлах, цагдан хорих ажиллагаатай холбоотой асуудал,

- Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын хүрээнд үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, тайван хуран чуулах эрх чөлөөний хэрэгжилт,

- Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн төлөв, байдал,

- Хүүхдийн эрхийн зарим асуудлын хүрээнд дотуур байран дахь хүүхдийн эрх хамгаалал, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих эрхийн хэрэгжилт, мөн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал,

- Ахмад настны эрхийн хэрэгжилтийн асуудлын хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрхийн хэрэгжилт,

- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг үндэсний эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, хүний эрх хамгаалагчдын эрхийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний талаарх санал,

- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд улс төрийн хүрээн дэх жендэрийн ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийн оролцоо болон төрийн улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, байр суурь, нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний талаарх санал зэрэг долоон бүлэг сэдвийн хүрээнд 43 саналыг боловсруулсан байна.


Мөн энэ удаагийн илтгэлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд томилогдсоноос хойших өнгөрсөн хоёр жилийн хугацааны хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор гишүүдийн гаргасан зөвлөмж, шаардлагын биелэлтийг оруулснаараа онцлогтой гэдгийг тус комиссын дарга Ж.Хунан танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний үндсэн 18 эрхийг тов тодорхой зааж өгсөн. Эдгээр эрхийн хэрэгжилтийг сайтар судалж, түүнийг хангахын төлөө холбогдох хуулийн зөрчил, хийдлийг арилгах чиглэлд Комиссын гишүүд санал, зөвлөмж боловсруулан ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 13 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 17 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 19 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 20 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 20 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 21 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 21 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 22 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 22 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр