МАН: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжлээ

unen
18 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.03.29/ ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн шийдвэрийг хэлэлцлээ.

Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон. Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлаар тодорхой мэдээлэл өгч, тус хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Түүний дараа бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан. Мөн бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүсээд байгаа нөхцөл байдалд МАН-ын зүгээс илэрхийлж, байгаа байр сууриа илэрхийлж, тодорхой чиглэл өглөө.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй ч түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Ингэснээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжиж, УИХ-ын гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлье гэдэгт бүлгийн гишүүдийн дийлэнх олонх санал нэгдлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 13 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 17 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 19 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 20 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 20 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 21 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 21 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 22 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 22 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр