ВИДЕО: Шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй

unen
4 цагийн өмнө

УИХ-ын гишүүдийг чөлөөлөх асуудлыг нээлттэй хэлэлцэх эсэхийг УИХ-ын Тамгын газар судлаарай

10:10 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэлэв. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "хуулийн байгууллага хүмүүсийн нэрийг зарлаад, дараа нь хаалттай хэлэлцэж байна. Хуулийн байгууллагынхан хүний нэр төрд халдаж болохгүй. Шударга бус зүйлийн төлөө тэмцэж байгаа нь сайн хэрэг. Дундаж давхрагаа яаж босгох вэ гэдгээ яримаар байна. Бизнесүүдээ яаж дэмжих вэ"" гэдгийг хэлэлцэх хэрэгтэй" гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Эдийн засгийн байнгын хороо ажиллаж байна. Шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй гэдгийг Үндсэн хуулийн 49.2-т заасан. Бид энэ шүүхийн ажиллагаанд нөлөөлвөл Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно.

УИХ-ын гишүүдийг чөлөөлөх асуудлыг нээлттэй хэлэлцэх эсэхийг УИХ-ын Тамгын газар судлаарай"  хэмээв. 

Ингээд “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Уг хуулийн төслөөр гишүүд асуулт тавьж, хариулт авч дууссан байна. Ингээд байнгын хорооны саналаар хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар хэлэлцээрийг соёрхон батлав. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 13 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 17 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 19 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 20 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 20 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 21 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 21 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 22 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 22 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр